Хятадад авто үйлдвэрлэгчдийг физик удирдлагын товчлуурууд хэрэглэхийг албадав
Хятад улс автомашины техникийн зохицуулалтад дахин нэг өөрчлөлт орууллаа одоогийн байдлаар аюулгүй байдалд нөлөөлөх функцийг зөвхөн физик унтраалгаар удирдах ёстой бөгөөд мэдрэгчтэй дэлгэцээр удирдахыг хориглосон шаардлага тавьжээ Ийм 19 функцийн жагсаалтыг дурджээ Үүнд дуут дохио ослын дохио эргэлтийн дохио шил арчигч салхины шил халаагч цахилгаан шил өргөгч цахилгаан тэжээлийн хэлхээг

Хятад улс автомашины техникийн зохицуулалтад дахин нэг өөрчлөлт орууллаа: одоогийн байдлаар аюулгүй байдалд нөлөөлөх функцийг зөвхөн физик унтраалгаар удирдах ёстой бөгөөд мэдрэгчтэй дэлгэцээр удирдахыг хориглосон шаардлага тавьжээ.
Ийм 19 функцийн жагсаалтыг дурджээ. Үүнд: дуут дохио, ослын дохио, эргэлтийн дохио, шил арчигч, салхины шил халаагч, цахилгаан шил өргөгч, цахилгаан тэжээлийн хэлхээг салгах, яаралтай тусламжийн үйлчилгээ дуудах систем болон жолоочийн туслах систем ADAS, хурдны хайрцгийн горим сонгогч зэрэг багтсан байна.
Мөн хуульд физик товчлууруудын хэмжээ нь 10 х 10 мм-ээс багагүй байх ёстой бөгөөд тэдгээрийн үүргийг илэрхийлэх пиктограмм эсвэл хятад тэмдэгтээр тэмдэглэгдсэн байх ёстой, харин AC, ESP, TSC, EBD гэх мэт латин товчилсон үгсээр тэмдэглэхийг хориглосон байна.
Түүнчлэн, хуульд автомашинд зөвхөн дугуй хүрээтэй жолооны хүрд суурилуулахыг албаджээ.
Хятадын авто үйлдвэрлэгчдэд шинэ зохицуулалтад нийцүүлэхэд нэг жилээс бага хугацаа өгсөн: хууль 2027 оны 7-р сарын 1-нээс хүчин төгөлдөр болно. Энэ хугацаанд шинэ зохицуулалтын шаардлагад нийцээгүй үйлдвэрлэгдсэн автомашинуудад өөрчлөлт хийх хугацааг хойшлуулна.
Сонирхолтой нь: энэхүү шинэ хууль Хятадын бусад авто үйлдвэрлэгчдээс илүүтэйгээр цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla-д хүчтэй нөлөөлнө. Учир нь Tesla-гийн цахилгаан автомашинуудад шил арчигч, гэрэл, хурдны хайрцаг зэрэг бүх зүйлийг нэгдсэн цэсээр удирддаг бөгөөд бүх мэдээлэл зөвхөн уг цэстэй дэлгэц дээр харагддаг билээ.