Toyota Corolla хетчбэкийн тусгай хувилбарыг гаргалаа
Toyota Motor компани Японы дотоодын зах зээлд Corolla Sport хетчбэкийн шинэ тусгай хувилбарыг гаргалаа Энэхүү загвар нь laquo 60th Anniversary raquo гэсэн нэртэй бөгөөд Corolla гийн анхны үеийн загвар худалдаанд гарсаны ойн баярт зориулагджээ Тусгай хувилбарын онцлогууд нь зөвхөн загварын шинж чанартай Урд талын далавчин дээр тусгай цувралын нэртэй тэмдэг

Toyota Motor компани Японы дотоодын зах зээлд Corolla Sport хетчбэкийн шинэ тусгай хувилбарыг гаргалаа. Энэхүү загвар нь «60th Anniversary» гэсэн нэртэй бөгөөд Corolla-гийн анхны үеийн загвар худалдаанд гарсаны ойн баярт зориулагджээ.
Тусгай хувилбарын онцлогууд нь зөвхөн загварын шинж чанартай. Урд талын далавчин дээр тусгай цувралын нэртэй тэмдэг байрлуулсан бөгөөд их биеийн хувьд өвөрмөц өнгөний сонголтыг санал болгож байна: үндсэн өнгө нь гичний шар (шар металлик), дээвэр нь хар лактай.
Салонд тусгай иж бүрдлийн логотой, хиймэл арьсаар бүрсэн урд самбар болон онцгой урд суудалтай. Суудлын бүрээст хиймэл болон жинхэнэ арьсыг хослуулан ашигласан. Дөрөөн дээр спорт загварын хөнгөн цагаан оруулгатай.
Үүний зэрэгцээ, Японы зах зээлд зориулсан ердийн Corolla Sport-ийн иж бүрдэлд өөрчлөлт оруулжээ. GZ хувилбар нь одоо 18 инчийн хөнгөн цагааны хайлшин, өвөрмөц загвартай (гадаргууг нь фрезердсэн) обудтай болсон бөгөөд салоныг жинхэнэ болон хиймэл арьсыг хослуулан бүрэх боломжтой болжээ.