Өмнөговь аймгийг Япон улстай холбосон анхны нислэгээр 80 гаруй жуулчин ирлээ
Япон улсын Нагано мужийн Мацумото хотоос хөөрсөн Хүннү эйр компанийн онгоц 2026 07 18 ны өдрийн 20 18 цагт Өмнөговь аймгийн Даланзадгад хотын Гурвансайхан нисэх буудалд амжилттай газардлаа Өмнөговь аймгийг олон улстай холбосон анхны шууд нислэгээр 80 гаруй жуулчин аялахаар хүрэлцэн иржээ Энэ үйл явдал нь Монгол Улсын бүсчилсэн хөгжлийг

Япон улсын Нагано мужийн Мацумото хотоос хөөрсөн "Хүннү эйр" компанийн онгоц 2026.07.18-ны өдрийн 20:18 цагт Өмнөговь аймгийн Даланзадгад хотын "Гурвансайхан" нисэх буудалд амжилттай газардлаа.
Өмнөговь аймгийг олон улстай холбосон анхны шууд нислэгээр 80 гаруй жуулчин аялахаар хүрэлцэн иржээ.
Энэ үйл явдал нь Монгол Улсын бүсчилсэн хөгжлийг дэмжих, орон нутгийн агаарын тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал алхам болж байна.
Говийн бүсэд олон улсын шууд нислэгтэй болсноор гадаадын жуулчид нийслэл хотоор дамжихгүйгээр орон нутаг руу шууд зорчуулах, аяллын цаг хугацааг хэмнэх, эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх бодит боломж бүрдэж байгаа юм.
"Хүннү эйр" компани өмнө нь 2025 онд БНСУ-ын Чонжу хотоос Хөвсгөл аймгийн "Мөрөн" нисэх буудалд олон улсын шууд нислэг үйлдэж байсан.
Эх сурвалж: ССАЖЗЯ