Йорданд хийсэн Ираны довтолгоогоор АНУ-ын хоёр цэрэг амь үрэгджээ
Иран Йордан дахь АНУ ын цэргийн бааз руу довтолсны улмаас АНУ ын хоёр цэрэг амиа алдаж нэг цэрэг сураггүй болсон гэж Төв командлалаас мэдээллээ nbsp АНУ ын ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай байгуулсан гал зогсоох түр тохиролцоо дуусгавар болсон гэж мэдэгдсэнээс хойш АНУ Ираны эсрэг долоо дахь шөнөдөө дараалан цохилт өгсөн
Иран Йордан дахь АНУ-ын цэргийн бааз руу довтолсны улмаас АНУ-ын хоёр цэрэг амиа алдаж, нэг цэрэг сураггүй болсон гэж Төв командлалаас мэдээллээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай байгуулсан гал зогсоох түр тохиролцоо "дуусгавар болсон" гэж мэдэгдсэнээс хойш АНУ Ираны эсрэг долоо дахь шөнөдөө дараалан цохилт өгсөн байна.
Иран эдгээр цохилтын хариуд Ойрх Дорнод дахь АНУ-ын холбоотнуудыг онилсон бөгөөд Кувейтийн эрх баригчдын мэдээлснээр цахилгаан станц, ус цэвэршүүлэх үйлдвэр болон газрын тосны байгууламж халдлагад өртсөн гэв.
Тодруулбал талуудын мөргөлдөөн энэ долоо хоногт дахин хурцадмал байдалд шилжиж, АНУ Ираны боомтуудад дахин тэнгисийн бүслэлт тогтоосон.
Харин Иран Ормузын хоолойг хааж буйгаа мэдэгдсэн. Талуудын хооронд байгуулсан дайныг зогсоох зорилготой урьдчилсан тохиролцоо сар хүрэхгүй хугацаанд нуран унасан нь энэ юм.
Талууд өнгөрсөн сарын дундуур цэргийн ажиллагаагаа зогсоож, энхийн хэлэлцээ эхлүүлэхээр тохиролцсон ч ахицгүй байсаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 8-нд уг тохиролцоо хүчингүй болсон гэж мэдэгдсэн.
Ираны дээд удирдагч Можтаба Хамени бямба гарагт гаргасан мэдэгдэлдээ АНУ тохиролцоог удаа дараа зөрчсөн нь "АНУ-ын ерөнхийлөгчийн гарын үсэг ямар ч үнэ цэнгүй, итгэл төрүүлэхгүй гэдгийг харууллаа" гэсэн байна.
Эх сурвалж: ВВС