Aston Martin виртуал ертөнцийн хуягт машины загвараа танилцуулав
Цэрэгжилтийн чиг хандлага спорт машин үйлдвэрлэгч Aston Martin ийг тойроогүй өнгөрчээ Их Британийн тус компани алдартай олон тоглогчийн Call of Duty видео тоглоомонд гарч ирэх армийн хуягт машиныг зохион бүтээжээ Их Британийн империализмын бэлгэ тэмдэг болсон HMS Dreadnought байлдааны хөлөг онгоцны нэрээр нэрлэгдсэн Aston Martin Dreadnought нь бартаат замын ралли

Цэрэгжилтийн чиг хандлага спорт машин үйлдвэрлэгч Aston Martin-ийг тойроогүй өнгөрчээ. Их Британийн тус компани алдартай олон тоглогчийн Call of Duty видео тоглоомонд гарч ирэх армийн хуягт машиныг зохион бүтээжээ.
Их Британийн империализмын бэлгэ тэмдэг болсон HMS Dreadnought байлдааны хөлөг онгоцны нэрээр нэрлэгдсэн Aston Martin Dreadnought нь бартаат замын ралли-рейдийн спорт прототиптэй төстэй юм. Намхан дээвэр, урт хөдөлгүүрийн таг, матриц оптик гэрэлтэй хоёр хаалгат их бие нь өндөр суудалтай, асар том бартаат замын дугуйтай явах эд анги дээр суурилуулсан байна.
Aston Martin Dreadnought-ийн салонд ямар ч суниадаг ор, сумны нөөц, хуягт капсулын шинж тэмдэг байхгүй, харин зөвхөн тансаг арьс, карбоноор хийсэн цэвэр тансаг байдал, өнгөний сонголтод цэргийн хэв маягийн бага зэрэг үнэр шингэсэн байна. Хөшүүргийн бариулыг хүртэл цэвэр алтаар хийхээр төлөвлөжээ: Учир нь давуу байдлын мэдрэмж нь Aston Martin-ийг зөвхөн Лондоны Вест-Эндийн гудамжаар төдийгүй виртуал тулаанд ч жолоодох салшгүй шинж чанар юм.
Aston Martin Dreadnought-ийн удирдлагын хэсгүүд нь цэргийн бус, энгийн иргэний машиныхтай адил юм.
Төлөвлөгөө ёсоор, Aston Martin Dreadnought нь V12 хөдөлгүүртэй бөгөөд түүний дууг брэндийн жинхэнэ V12 хөдөлгүүрээс авчээ. Мөн Aston Martin-ийн зүгээс тус машины жолоодлогын онцлогт зөвшөөрөл өгөх шаардлагатай байсан.
Aston Martin Dreadnought-ийн бүрэн хэмжээний загварыг Нью-Йорк хотод болсон видео тоглоом сонирхогчдын Fanatics Fest үзэсгэлэнд дэлгэн тавьжээ.