Бие даасан шатахуун түгээх станцуудын эзэд бизнесээ худалдаж эхэлжээ
Орост шатахуун түгээх станц худалдах зарын тоо огцом нэмэгджээ Сүүлийн үед онлайн зарын самбаруудад ийм төрлийн 150 гаруй объект худалдах санал гарсан тухай laquo Известия raquo мэдээлэв Тодруулбал Брянск Курск Самара Иваново Тамбов Рязань Новосибирск Владимир Оренбург мужууд болон бусад бүс нутгуудад ШТС уудыг худалдаж байна Ихэвчлэн худалдаанд гарсан объектууд

Орост шатахуун түгээх станц худалдах зарын тоо огцом нэмэгджээ. Сүүлийн үед онлайн зарын самбаруудад ийм төрлийн 150 гаруй объект худалдах санал гарсан тухай «Известия» мэдээлэв.
Тодруулбал, Брянск, Курск, Самара, Иваново, Тамбов, Рязань, Новосибирск, Владимир, Оренбург мужууд болон бусад бүс нутгуудад ШТС-уудыг худалдаж байна.
Ихэвчлэн худалдаанд гарсан объектууд нь нөхцөл байдал муудсантай холбогдуулан бизнесээсээ салах шийдвэр гаргасан хувийн эзэмшигчдэд хамаардаг. Одоогийн байдлаар томоохон газрын тосны компаниуд өөрсдийн брэндийн сүлжээгээ түлшээр тэргүүн ээлжинд хангаж, бие даасан ШТС-уудад бензин, дизель түлшийг хоёрдугаар ээлжинд худалддаг байна.
Уфа хотод 13 шатахуун түгээх станцын (бензин/дизель түлш/шингэрүүлсэн нүүрсустөрөгчийн хий) бүхэл бүтэн сүлжээг худалдаанд гаргасан гэж эх сурвалж тодруулжээ.
Томоохон босоо интеграцчилагдсан компаниуд ч ашиг багатай ШТС-уудаасаа салж байна. Жишээлбэл, «Газпром»-ын вэбсайтын үндсэн бус хөрөнгийн борлуулалтын хэсэгт Астрахань, Ростов, Тамбов, Нижегород мужууд дахь ШТС-уудыг худалдах зар байршуулсан байна. Объектуудын үнэ 940 мянгаас 13.4 сая рубль байна.
«Газпром сеть АЗС»-ийн охин компани болох «Газпром ГНП холдинг» ХХК-ийн хэвлэлийн албанаас мэдээлэхдээ, дурдсан бүс нутгуудад байрлах шатахуун түгээх станцуудыг 2022 оны 8-р сараас хойш худалдаанд гаргасан байна.