АВТОМАШИНЫ ТЕХНОЛОГИЙН ХУВЬСАЛ: 1900 ОНЫ ЗӨГНӨЛӨӨС ӨНӨӨДРИЙН REEV ХҮРТЭЛ
Автомашины салбарын түүх бол хөдөлгүүрийн хувьсал эрчим хүчийг хамгийн оновчтой хуваарилах шийдлийг эрэлхийлсэн урт удаан замнал юм Харин өнөөгийн цахилгаанжуулалтын суурийг хэн хэзээ тавьсныг та мэдэх үү ТҮҮХИЙН ЭХЛЭЛ ФЕРДИНАНД ПОРШЕ БА АНХНЫ REEV Одоогоос 120 гаруй жилийн өмнө буюу 1900 онд залуу инженер Фердинанд Порше Lohner Porsche Semper Vivus

Автомашины салбарын түүх бол хөдөлгүүрийн хувьсал, эрчим хүчийг хамгийн оновчтой хуваарилах шийдлийг эрэлхийлсэн урт удаан замнал юм.
Харин өнөөгийн цахилгаанжуулалтын суурийг хэн, хэзээ тавьсныг та мэдэх үү?
ТҮҮХИЙН ЭХЛЭЛ:
ФЕРДИНАНД ПОРШЕ БА АНХНЫ REEV
Одоогоос 120 гаруй жилийн өмнө буюу 1900 онд залуу инженер Фердинанд Порше Lohner-Porsche Semper Vivus хэмээх дэлхийн анхны ажиллагаатай бензин-цахилгаан хосолсон автомашиныг бүтээжээ. Уг технологийн сайжруулсан, үйлдвэрлэлд бэлэн Lohner-Porsche Mixte хувилбар 1901 онд гарсан юм.
Зарчим:
Дотоод шаталтын хөдөлгүүр нь генератор ажиллуулж цахилгаан үйлдвэрлэх бөгөөд уг цахилгаан нь дугуйнд суурилуулсан моторуудыг ажиллуулдаг байв.
Бэрхшээл:
Тухайн үеийн хар тугалган батарей асар хүнд, овор хэмжээ ихтэй байсан тул энэхүү технологи цаг үеэсээ хэт түрүүлж, зуу гаруй жилийн турш өргөн хэрэглээнд нэвтэрч чадалгүй үлджээ.
АВТОМАШИНЫ ХӨДӨЛГҮҮРИЙН ТЕХНОЛОГИЙН ХУВЬСАЛ ICE → HEV → PHEV → REEV
ICE (Internal Combustion Engine — Дотоод шаталтын хөдөлгүүр):
Зөвхөн түлш шатааж ажилладаг уламжлалт технологи. Хөдөлгүүрээс үүссэн хүчийг хурдны хайрцаг, кардан гол болон бусад механик дамжуулгаар дугуйнд хүргэдэг тул энергийн алдагдал их, ашигт үйлийн коэффициент харьцангуй бага байдаг.
HEV (Hybrid Electric Vehicle — Энгийн гибрид):
Бензин хөдөлгүүр болон цахилгаан моторыг хослуулдаг боловч гаднаас цэнэглэх боломжгүй. Батарейн багтаамж бага тул зөвхөн бага хурдтай үед богино зайг цахилгаанаар туулах боломжтой.
PHEV (Plug-in Hybrid Electric Vehicle — Залгадаг гибрид):
Гаднаас цахилгаанаар цэнэглэх боломжтой бөгөөд HEV-ээс том батарейтай учраас тодорхой зайг зөвхөн цахилгаанаар туулна. Гэвч салоны халаалт, паар болон агааржуулалтын системийг ажиллуулах үед бензин хөдөлгүүр асна. Сэнсний хүчийг нэмэгдүүлэхэд хөдөлгүүрийн эргэлт хүртэл нэмэгддэг. Мөн батарейн цэнэг багасах, өндөр хурдтай явах, хүнд ачаа ачих зэрэг цахилгааны хэрэглээ нэмэгдэх үед бензин хөдөлгүүр дугуйг шууд хөдөлгөж эхэлдэг тул шатахууны зарцуулалт өсдөг.
REEV (Range-Extended Electric Vehicle — Хол замын цахилгаан автомашин):
Машины дугуйг 100% цахилгаан мотор хөдөлгөнө. Бензин хөдөлгүүр нь дугуйтай механикаар холбогдохгүй бөгөөд зөвхөн генератор буюу цахилгаан үүсгэгчийн үүрэг гүйцэтгэнэ. Ухаалаг эрчим хүчний удирдлага нь генераторыг хамгийн оновчтой ажиллагааны горимд ажиллуулж, үйлдвэрлэсэн цахилгааныг хөдөлгөөнд ашиглахын зэрэгцээ илүүдэл энергийг батарейд хуримтлуулна. Ингэснээр уламжлалт хөдөлгүүр, хурдны хайрцагтай автомашины энергийн үргүй зарцуулалтыг эрс багасгадаг. REEV бол хот-хөдөөг хослуулсан бодит хэрэглээнд хамгийн өндөр ашигт үйлийн коэффициент, хамгийн уян хатан хэрэглээг хослуулсан технологийн нэг юм.
REEV ТЕХНОЛОГИЙН СЭРГЭН МАНДАЛТ
1980–1990-ээд онд Audi зэрэг автомашин үйлдвэрлэгчид энэ чиглэлээр туршилт хийж байсан ч тухайн үеийн батарей, цахилгаан мотор болон удирдлагын системийн хөгжил хангалтгүй байв. Харин өнөөдөр өндөр багтаамжтай лити-ион батарей, хүчирхэг цахилгаан мотор, ухаалаг эрчим хүчний удирдлага, программ хангамж болон AI технологи төгс хосолсноор REEV шинэ хөгжлийн шатанд гарч байна. Энэ технологи нь цахилгаан автомашины жигд, хүчирхэг хөдөлгөөнийг бензин автомашины хол зам туулах уян хатан боломжтой нэгтгэж чадсан юм.
МОНГОЛЫН НӨХЦӨЛД ЯАГААД REEV ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ ВЭ?
Цахилгааны харьцангуй хямд тариф
Хотын өдөр тутмын хэрэглээнд автомашинаа цахилгаанаар цэнэглэж явснаар шатахууны зардлыг мэдэгдэхүйц бууруулж, эдийн засгийн бодит хэмнэлт бий болгоно. Өвлийн эрс тэс хүйтэн Монголын −30°C болон түүнээс доош хүйтэнд цэвэр цахилгаан автомашины батарейн ашиглах боломжтой цэнэг, туулах зай буурч, “зай түгшүүр” буюу range anxiety үүсдэг. Харин REEV нь шаардлагатай үед бензин генератороороо цахилгаан үйлдвэрлэн батарейн цэнэгийн түвшнийг хадгалж, өвлийн хүйтэн болон хотын түгжрэлд илүү найдвартай зорчих боломж бүрдүүлнэ.
Цэнэглэх дэд бүтцийн хүртээмж
Хотоос гарахад цэнэглэх станц ховор, хоорондын зай хол байдаг. REEV автомашин нь шаардлагатай цахилгаанаа бензин генератороороо үйлдвэрлэх боломжтой тул заавал цэнэглэгч хайхгүйгээр хөдөө орон нутагт урт зам туулах давуу талтай.
1900 ОНЫ САНАА — ӨНӨӨДРИЙН УХААЛАГ ТЕХНОЛОГИ
1900 онд цаг үеэсээ хэт түрүүлсэн санаа байсан REEV өнөөдөр өндөр багтаамжтай батарей, цахилгаан AWD систем, ухаалаг программ хангамж болон AI-д суурилсан эрчим хүчний удирдлагатай хослон бодит хэрэглээний шинэ үеийн технологи болжээ. ROX нь зам, цаг агаар, жолоодлогын нөхцөл болон эрчим хүчний хэрэглээг программ хангамжаар тасралтгүй тооцоолж, хүчийг дугуй бүрд оновчтой хуваарилна. OTA шинэчлэлтээр систем болон функцүүдээ тогтмол хөгжүүлснээр хэрэглэгч автомашинаа худалдан авсан үеийн түвшинд үлдээхгүй, технологийн хөгжилтэй хамт шинэчлэн ашиглах боломжтой. Ийнхүү ROX нь 120 гаруй жилийн өмнө эхэлсэн REEV технологийн үзэл санааг Монголын эрс тэс уур амьсгал, хол зам болон олон төрлийн замын нөхцөлд аюулгүй, найдвартай аялах орчин үеийн шийдэл болгон хөгжүүлж байна.
Эх сурвалж: Porsche — Ferdinand Porsche ба анхны гибрид автомашины түүх
Porsche Newsroom — Lohner-Porsche Semper Vivus АНУ-ын Эрчим хүчний яам — PHEV болон REEV технологийн бүтэц
Холбоо барих утас: 99108883