МИАТ: Одоогоор шатахууны хомсдол, нөөцгүй болсон асуудал байхгүй
Цахим орчинд онгоцны түлш хомсдсон тав хоногийн нөөцтэй байгаа гэх мэдээлэл гараад буй nbsp Энэ талаар МИАТ ТӨХК аас тодрууллаа nbsp МИАТ ТӨХК ийн хэвлэлийн төлөөлөгч Одоогоор шатахууны хомсдол нөөцгүй болсон асуудал байхгүй Шатахууны үнэ нэмэгдсэнээс болж нислэгийн үнэ өссөн гэх мэдээлэл гарч буй нь өрөөсгөл Нислэгийн үнийг тогтмол барих

Цахим орчинд онгоцны түлш хомсдсон, тав хоногийн нөөцтэй байгаа гэх мэдээлэл гараад буй. Энэ талаар МИАТ ТӨХК-аас тодрууллаа.
МИАТ ТӨХК-ийн хэвлэлийн төлөөлөгч “Одоогоор шатахууны хомсдол, нөөцгүй болсон асуудал байхгүй. Шатахууны үнэ нэмэгдсэнээс болж нислэгийн үнэ өссөн гэх мэдээлэл гарч буй нь өрөөсгөл. Нислэгийн үнийг тогтмол барих гэж хичээж байна. Зуны улиралд ачаалал ихтэй учраас үнэтэй харагддаг. Тарифын хувьд өөрчлөлт ороогүй" гэсэн тайлбарыг өглөө.