Зорчигчийг буулгаж, дараагийн автобусанд суухыг шаардсан жолооч торгуулав
Нийтийн тээврийн бодлогын газарт nbsp Баянзүрх дүүргийн иргэн гомдол гаргажээ Тэрбээр Ч 40 Махимпекс Улаанхуаран чиглэлийн 4 032 дугаартай тээврийн хэрэгслийн жолооч 25 р эмийн сангийн зогсоол дээрээс Арын автобусанд суу би цааш явахгүй гээд буулгасан гэх гомдол мэдүүлсэн байна Гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний Блюбус ХХК ийн 4 032

Нийтийн тээврийн бодлогын газарт Баянзүрх дүүргийн иргэн гомдол гаргажээ.
Тэрбээр Ч:40 (Махимпекс-Улаанхуаран) чиглэлийн 4-032 дугаартай тээврийн хэрэгслийн жолооч 25-р эмийн сангийн зогсоол дээрээс "Арын автобусанд суу, би цааш явахгүй" гээд буулгасан” гэх гомдол мэдүүлсэн байна.
Гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний Блюбус ХХК-ийн 4-032 гарааш дугаартай автобусны жолооч Э.С-д Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.
Иргэд энэ мэтчилэн нийтийн тээвэртэй холбоотой санал, хүсэлт, талархал, гомдлоо 70044040 дугаарт болон https://ptd.ub.gov.mn/ цахим хаягаар явуулах боломжтой.