"Суудлын автомашинд 1000₮-ийн хураамж ногдуулдаг бол бусад улсад дунджаар 20000₮ байна"
Олон улс улсын чанартай 7957 км хатуу хучилттай авто зам ашигласны төлбөрийг нийт 33 төлбөр авах цэгээр дамжуулан авч байна nbsp Зам тээврийн яам төлбөр авах үйл ажиллагааг нээлттэй ил тод болгох зам хэрэглэгч нарт түгжрэлгүй түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор өнгөрсөн сараас үйл ажиллагааг бүрэн цахимжуулсан Сүүлийн гурван жилийн

Олон улс, улсын чанартай 7957 км хатуу хучилттай авто зам ашигласны төлбөрийг нийт 33 төлбөр авах цэгээр дамжуулан авч байна.
Зам тээврийн яам төлбөр авах үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох, зам хэрэглэгч нарт түгжрэлгүй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор өнгөрсөн сараас үйл ажиллагааг бүрэн цахимжуулсан. Сүүлийн гурван жилийн авто зам ашигласны төлбөрийн орлогын хэмжээ дараах байдалтай байна.
№
Огноо
Төлөвлөгөө
(сая төгрөг)
Гүйцэтгэл
(сая төгрөг)
1
2024
25,000.0
26,700.0
2
2025
30,000.0
33,551.0
3
2026-6 сар
32,000.0
13,200.0
Авто зам ашигласны төлбөр нэмэх үндэслэл
Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийн орлогыг Авто замын санд төвлөрүүлж, авто замын урсгал засвар, арчлалт, ээлжит засварын ажилд зарцуулдаг. Тус шаардлагатай зардлын дөнгөж 12 хувийг авто зам ашигласны төлбөрийн орлогоос бүрдүүлж байна. Үүнд:
Урсгал засвар, арчлалт: Улсын чанартай 14909 км авто замын сүлжээ, үүнээс 7957 км хатуу хучилттай авто замын урсгал засвар, арчлалтын ажлын зардлыг Санхүү төсвийн болон Авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн 2016 оны 152/101 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Авто зам, гүүрний арчлалт, засварын ажлын зардлын суурь норм” ЗЗБД 84-021-2016 нормативаар тооцдог.
Тус нормативыг үндэслэн өнөөгийн үнийн өсөлт, инфляцтай харьцуулан тооцож үзэхэд 14909 км авто замын урсгал засвар, арчлалтад жилдээ 215.0 тэрбум төгрөг шаардлагатай.
Ээлжит засвар: Олон улс, улсын чанартай авто замын 2025 оны жилийн эцсийн техник ашиглалтын түвшин тогтоох судалгаагаар 7957 км хатуу хучилттай авто замын 59% буюу 4695 км авто замд ээлжит засвар хийх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан.
Жил тутамд 200 км-т ээлжит засвар хийхээр (1 км ээлжит засварын дундаж төсөв 350.0 сая) тооцоход жилдээ 70.0 тэрбум төгрөг шаардлагатай болно.
Дээрх хоёр дүнг нийлүүлэн тооцоход 14909 км авто зам, үүнээс 7957 км хатуу хучилттай авто замын урсгал засвар, арчлалт, ээлжит засварт жилдээ 285.0 тэрбум төгрөг шаардлагатай байна. Засгийн газрын 2016 оны 103 дугаар тогтоолоор авто зам ашигласны төлбөрийг хамгийн сүүлд шинэчилсэн.
Тус тогтоол гарсан өдрөөс хойш авто замын засвар, арчлалтын ажилд хэрэглэх голлох материал болон бензин, дизелийн түлшний үнэ 64-160 хувиар нэмэгдсэн байна.
Материал, шатахуун
2016 он (төгрөг)
2026 оны 6 сарын байдлаар (төгрөг)
Үнийн өсөлт (%)
Дизелийн түлш (л)
1680
4320
160
Бензин АИ-92 (л)
1580
2590
64
Асфальтбетон (тн)
160000
280000
75
Цемент (тн)
160000
380000
137
Буталсан чулуу, дайрга (м3)
8000
18000
125
Асфальтбетон хучилтын нүхэн засвар буюу нөхөөс (1 м2)
55000
110000
100
Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоож байх үеийн нэг км авто зам барих дундаж өртгийг хүснэгтэд үзүүлэв.
№
Засгийн газрын тогтоолоор баталсан төлбөрийн хэмжээ
Төлбөрийн хэмжээ