Toyota Probox-ийн дараагийн үеийн талаарх анхны мэдээлэл гарлаа
Toyota Motor компани нь ачааны зориулалттай Probox универсал машины шинэ үеийг 2028 он гэхэд худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа тухай Японы Car Repo хэвлэл компани дахь эх сурвалжуудаасаа иш татан мэдээллээ Тус хэвлэлийн мэдээлснээр шинэ Probox нь Yaris Yaris Cross болон Aqua загваруудад аль хэдийн ашиглагдаж байгаа TNGA B модульчлагдсан платформ

Toyota Motor компани нь ачааны зориулалттай Probox универсал машины шинэ үеийг 2028 он гэхэд худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа тухай Японы Car Repo хэвлэл компани дахь эх сурвалжуудаасаа иш татан мэдээллээ.
Тус хэвлэлийн мэдээлснээр, шинэ Probox нь Yaris, Yaris Cross болон Aqua загваруудад аль хэдийн ашиглагдаж байгаа TNGA-B модульчлагдсан платформ дээр суурилна.
Шинэ суурийг ашигласнаар Probox-ийн их биеийн хөшүүн чанар нэмэгдэж, өөрийн жин нь буурах боломжтой гэж мэдэгдэв. Үүний үр дүнд ачаа тээвэрлэх дээд хэмжээ нэмэгдэж, тээврийн хэрэгслийн жолоодлого, тогтвортой байдал сайжирна. Тэгш шалтай, ачаалах өндөр нь намхан, өргөн багтаамжтай ачааны хэсэгтэй гэсэн загварын онцлог нь хэвээр хадгалагдана.
Дараагийн үеийн Probox нь зөвхөн параллель схемийн дагуу ажилладаг эрлийз системээр тоноглогдоно.
Одоогийн XP160 үеийн Toyota Probox нь 2014 оноос хойш үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд Японы дотоодын зах зээлд одоогоор зөвхөн 1.5 литрийн бензин хөдөлгүүртэй хувилбараар санал болгож байна.