Оросын брэндтэй Hongqi-гийн аналог зах зээлд гарлаа
Санкт Петербургт үйлдвэрлэсэн Senat 900 тансаг зэрэглэлийн седаныг дилерүүд худалдаалж эхэлсэн тухай laquo Российская газета raquo мэдээллээ Сануулахад Senat брэндийн нээлт зургадугаар сарын эхээр Санкт Петербургийн олон улсын эдийн засгийн форум дээр болсон юм Энэ брэндийн анхны хоёр бүтээгдэхүүн нь тансаг зэрэглэлийн седан 900 болон түүний уртасгасан хувилбар 1000 юм

Санкт-Петербургт үйлдвэрлэсэн Senat 900 тансаг зэрэглэлийн седаныг дилерүүд худалдаалж эхэлсэн тухай «Российская газета» мэдээллээ.
Сануулахад, Senat брэндийн нээлт зургадугаар сарын эхээр Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум дээр болсон юм. Энэ брэндийн анхны хоёр бүтээгдэхүүн нь тансаг зэрэглэлийн седан 900 болон түүний уртасгасан хувилбар 1000 юм. Senat 900 нь Шушар дахь хуучин Toyota-гийн авто үйлдвэрт аль хэдийн үйлдвэрлэгдэж байгаа бол 1000 загвар нь одоогоор угсрах дамжлагад ороогүй байна.
Senat 900 нь Хятадын Hongqi H9 загварын лицензтэй хувилбар юм. Анхны загвараас гадаад төрхөөрөө ялгарах онцлог нь том хромтой радиаторын тортой урд бамперын хэсэг юм.
Senat 900-ийн нийт урт нь 5144 мм, тэнхлэг хоорондын зай нь 3060 мм.
Энэ машин нь 3.0 литрийн багтаамжтай, 326 морины хүчтэй, 450 Нм эргүүлэх хүчтэй V6 бензин хөдөлгүүртэй бөгөөд уг хөдөлгүүр нь гидротрансформатортой 8 шатлалт автомат хурдны хайрцаг болон бүх дугуйн хөтлөгчтэй хосолсон байна.
Энэхүү шинэ загвар нь 12.5 сая рублиэс эхлэх үнэтэй байна.