8-р сарын 4-нөөс машины дугаарын тэгш сондгойгоор, нэг машинд 50 мянган төгрөгт шатахуун олгоно
Сайд Г Дамдинням nbsp ОХУ ын дайны нөхцөлтэй байгаа өнгөрсөн хугацаанд шатахууныг боломжит түвшинд нийлүүлсээр ирсэн Гэвч өнгөрсөн 2 р сард АНУ Ираны зөрчлөөс үүдэн Ормузын хоолойг хаасан нь дэлхийн нефтийн тээвэр болон бэлэн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд хомсдол үүссэн Үүнийг дэлхийн бүх улс орон туулж байна Дэлхийн түүхэнд байгаагүй эрчим хүч

Сайд Г.Дамдинням, ОХУ-ын дайны нөхцөлтэй байгаа өнгөрсөн хугацаанд шатахууныг боломжит түвшинд нийлүүлсээр ирсэн. Гэвч өнгөрсөн 2-р сард АНУ, Ираны зөрчлөөс үүдэн, Ормузын хоолойг хаасан нь дэлхийн нефтийн тээвэр болон бэлэн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд хомсдол үүссэн. Үүнийг дэлхийн бүх улс орон туулж байна. Дэлхийн түүхэнд байгаагүй эрчим хүч, газрын тосны хямрал болж байна гэж Дэлхийн эрчим хүчний байгууллагаас мэдэгдсэн.
Дараалан хийсэн дроны довтолгооны улмаас ОХУ-ын нийт нутгийн 90 хувьд шатахууны дутагдалтай, иргэд нь мөн шатахууны урт дараалалд дугаарлаж байна. нэг машинд 30 литрээс илүүгүй шатахууны олгох хязгаарлалт хийж байна. 2027 оны 1-р сарын 1-нийг хүртэл авто бензний экспортоо зогсоох шийдвэр гаргасан. Дизель түлшний экспортыг түр хугацаагаар зогсоосон. Онгоцны түлшээ гаднаас импортолж байна.
8-р сарын 4-нөөс машины дугаарын тэгш сондгойгоор, нэг машинд 50 мянган төгрөгөөс дээш шатахуун олгохгүй байх зохицуулалт хийж байна.
Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жилд 14 хувиар өсдөг. 2025 онд жилд 3 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэсэн бол 2026 оны эхний 7 сар 1.8 сая орчим тонныг хэрэглэсэн. Уул уурхайн үйлдвэрлэл эрс өссөн. Нийт хэрэглээний 30 хувь нь АИ92 авто бензин, 63.5 хувь нь дизель түлш байдаг.
Гадаад нөхцөл байдал ийм хүнд байгаа үед манай улс 8-р сарын 4-нөөс машины дугаарын тэгш сондгойгоор, нэг машинд 50 мянган төгрөгөөс дээш шатахуун олгохгүй байх зохицуулалт хийж байна.
Шатахуун нийлүүлэх асуудлаар бид дэлхийн боломжит бүх орнуудтай ярилцаж байна. Казахстан улстай ярилцсан, боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Одоо БНХАУ, Сингапур улстай ярилцаж байна. Одоогийн байдлаар БНСУ-аас сард тутам 10 мянган тонн онгоцны түлш, 20 мянган тонн АИ92, автомашин импортлох улс төрийн тохиролцоо хийгээд ирсэн.
Би 2025 оны 6-р сард сайд болсон. 3-6 сарын хэрэглээний шатахууныг нөөцлөх савтай болно гэж 20 жил яригдсан ч хэрэгжээгүй юм билээ. 2025 оны 12-р сарын 30-нд төсөв нь батлагдаж, 3-р сараас нийт 300 мянган тонны багтаамжтай сав барих ажил нь эхэлсэн. 150 мянган тонны багтаамжтай савыг энэ онд багтаан ашиглалтад оруулна. Гурван сарын савны нөөцтэй болбол нэг удаагийн 40 хувийн ачааллыг ажралгүй давах боломжтой болно.