Ferrari анхны цахилгаан машинаа 40 сая ам.доллараар худалдлаа
Ferrari компани анхны бүрэн цахилгаан машинаа 40 сая ам доллароор дуудлага худалдаанд худалдлаа Уг дуудлага худалдааг сайн үйлийн аянд зориулсан бөгөөд дуудлага худалдаанд борлуулсан шинэ машины nbsp үнийн дээд амжилтыг тогтоов ldquo Ferrari Luce rdquo цахилгаан машин тавдугаар сард худалдаанд гарчээ Машины үндсэн үнэ 640 мянган ам доллар ба дуудлага
Ferrari компани анхны бүрэн цахилгаан машинаа 40 сая ам.доллароор дуудлага худалдаанд худалдлаа.
Уг дуудлага худалдааг сайн үйлийн аянд зориулсан бөгөөд дуудлага худалдаанд борлуулсан шинэ машины үнийн дээд амжилтыг тогтоов.
“Ferrari Luce” цахилгаан машин тавдугаар сард худалдаанд гарчээ. Машины үндсэн үнэ 640 мянган ам.доллар ба дуудлага худалдаанд 35 дахин өндөр үнээр борлуулсан байна. Дуудлага худалдааны бүх орлогыг Ferrari Сангийн боловсролын хөтөлбөрүүдэд хандивлана.
Уг цахилгаан машин анх худалдаанд гараад “хэт хэвшмэл загвартай, таван суудалтай, батарейгаар цэнэглэдэг учир брендийн үнэт зүйлээ алдсан” гэх шүүмжлэлд өртжээ.
Дуудлага худалдааны бүх орлогыг "Ferrari Сан"-ийн боловсролын хөтөлбөрүүдэд хандивлана.
Ferrari компанийн Загвар хариуцсан ерөнхий ахлах Флавио Манзони шүүмжлэлийг шинэчлэлийн үйл явц, удахгүй хүмүүс энэхүү загварыг сайшаана гэсэн байна.
Ferrari компанийн машинууд дуудлага худалдаанд өндөр үнэ сонсох нь түгээмэл байдаг. Тухайлбал өнгөрсөн онд тус компани Ferrari Daytona SP3 загварын уралдааны машиныг 25 сая ам.доллароор худалдаалж, шинэ дээд амжилт тогтоож байжээ.
Эх сурвалж: BBC