Дэлгүүр орохдоо асаалттай хэвээр нь орхисон машинд хүн мөргүүлжээ
Цагдаагийн байгууллагад 2026 оны 8 р сарын 19 ний 20 00 цагийн орчимд ldquo Зам тээврийн осол гарч хүн бэртсэн байна rdquo гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ nbsp Тодруулбал жолоодох эрхийн үнэмлэхгүй этгээд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож машинаа унтраалгүй дэлгүүр орохоор буусны дараа машин нь өнхөрч 59

Цагдаагийн байгууллагад 2026 оны 8-р сарын 19-ний 20.00 цагийн орчимд “Зам тээврийн осол гарч хүн бэртсэн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тодруулбал, жолоодох эрхийн үнэмлэхгүй этгээд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, машинаа унтраалгүй дэлгүүр орохоор буусны дараа машин нь өнхөрч 59 настай эрэгтэйг мөргөжээ.
Уг хэргийг Булган аймгийн Цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна.
Жолооч та архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байж, тээврийн хэрэгслээ зогсоолд байрлуулахдаа хөдөлгүүрийг унтрааж, автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй эрсдлээс сэргийлээрэй.