Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд тодорхой зохицуулалт хийхээр болжээ Есдүгээр сарын 1 2 ны өдрүүдэд улсын дугаарыг тэгш сондгойгоор ангилан хязгаарлахгүй Бүх автомашин замын хөдөлгөөнд оролцож болно nbsp Харин нийслэлд хэрэгжиж буй тэгш сондгой дугаараар зорчуулах түр зохицуулалт наймдугаар сарын 15 наас есдүгээр сарын 12 ныг дуустал

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд тодорхой зохицуулалт хийхээр болжээ. Есдүгээр сарын 1,2-ны өдрүүдэд улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан хязгаарлахгүй. Бүх автомашин замын хөдөлгөөнд оролцож болно.
Харин нийслэлд хэрэгжиж буй тэгш, сондгой дугаараар зорчуулах түр зохицуулалт наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал үргэлжилнэ. Уг зохицуулалтад автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилж, 07:00-21:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцуулахаар тусгасан билээ.