Байрны коридорт бензин хадгалж байсны улмаас гал гарчээ
Онцгой байдлын газарт 2026 оны наймдугаар сарын 28 ны өдөр 05 53 цагт Улаанбаатар хот Багануур дүүргийн нэгдүгээр хороонд гал гарч байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ nbsp Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б ын гурван өрөө байрны коридорт гал гарч байжээ Тухайн иргэн

Онцгой байдлын газарт 2026 оны наймдугаар сарын 28-ны өдөр 05:53 цагт Улаанбаатар хот, Багануур дүүргийн нэгдүгээр хороонд гал гарч байна гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын гурван өрөө байрны коридорт гал гарч байжээ . Тухайн иргэн гэрийнхээ коридорт 2-3 литр орчим бензин хадгалж байсны улмаас гал гарсан байна. Галын улмаас хураалттай байсан торго, бөс бараа, хоёр ширхэг телевизор шатаж байсныг унтраажээ. Утаажилтын бүсээс тус байрны 21 иргэн /9 том хүн, 12 хүүхэд/-ийг аюулгүй бүсэд гаргасан байна.