Шинэчлэгдсэн Nissan Fairlady Z Японд худалдаанд гарлаа
Nissan Motor Японы дотоодын зах зээлд хойд хөтлөгчтэй Z купегийн шинэчилсэн хувилбарыг худалдаанд гаргалаа Японд уг загварыг Fairlady Z нэрээр борлуулдаг Шинэчилсэн хувилбарыг өнгөрсөн нэгдүгээр сард анх танилцуулсан бөгөөд одоо хэрэглэгчдэд хүрч эхэлжээ Гадна дизайны хувьд урд бампер шинэ хэлбэртэй болж агаарын оролтыг дээд болон доод хоёр хэсэгт хуваасан байна

Nissan Motor Японы дотоодын зах зээлд хойд хөтлөгчтэй Z купегийн шинэчилсэн хувилбарыг худалдаанд гаргалаа. Японд уг загварыг Fairlady Z нэрээр борлуулдаг.
Шинэчилсэн хувилбарыг өнгөрсөн нэгдүгээр сард анх танилцуулсан бөгөөд одоо хэрэглэгчдэд хүрч эхэлжээ.
Гадна дизайны хувьд урд бампер шинэ хэлбэртэй болж, агаарын оролтыг дээд болон доод хоёр хэсэгт хуваасан байна. Фирмийн хөнгөн цагаан хайлшин обудыг хар өнгөөр будаж, ирмэг хэсгийг нь зорж өнгөлсөн хийцтэй болгожээ. Мөн кузовын өнгөний сонголтод Unryu Green нэртэй шинэ хар ногоон металлик өнгө нэмэгдсэн.
Nissan-ийн дизайнеруудын үзэж буйгаар эдгээр өөрчлөлт нь Fairlady Z-ийн төрхийг 1969 оны S30 үеийн Nissan Z загварт илүү ойртуулжээ. Урд бамперыг аэродинамикийн хувьд мөн сайжруулснаар агаарын эсэргүүцлийн коэффициент 1%-иар буурч, урд тэнхлэгт үүсэх доош дарах хүч 3.3%-иар нэмэгдсэн байна.
Явах эд ангид ч томоохон өөрчлөлт оржээ. Өмнөх Z-ийн эзэмшигчид амортизаторын тохиргоо хэт хатуу, трек болон өндөр хурдны замд илүү тохирсон боловч хотын өдөр тутмын хэрэглээнд тав тух муутай гэж шүүмжилдэг байсан.
Nissan-ийн инженерүүд энэ асуудлыг засаж, амортизаторын диаметрийг өмнөх 40 мм-ээс 45 мм болгон нэмэгдүүлжээ. Үүний үр дүнд явдал илүү зөөлөн болж, жижиг овгор нүх, замын бартааг илүү сайн шингээдэг болсон байна.
Fairlady Z Nismo хувилбарууд шинэчилсэн дросселийн хаалт болон асаалтын системтэй болжээ. Ингэснээр хөдөлгүүр акселераторын педалийн үйлдэлд илүү хурдан хариу үзүүлдэг болсон.
Мөн Fairlady Z Nismo-ийн урд тоормосны дискийг хоёр хэсгээс бүрдэх хийцтэй болгож, амортизаторт бус массыг бууруулжээ. Тоормосны дискийг R35 GT-R -ээс авч ашигласан байна. Суппорт өмнөх хэвээр боловч илүү тод улаан өнгөөр будагджээ.
Fairlady Z нь 3.0 литрийн VR30DDTT битурбо V6 бензин хөдөлгүүртэй . Хөдөлгүүр нь 405 морины хүч , 475 Нм мушгих хүч гаргана.
Худалдан авагчид:
6 шатлалт механик хурдны хайрцаг
9 шатлалт автомат хурдны хайргаас сонгох боломжтой.
Автомат хурдны хайрцагтай хувилбар нь Standard болон Sport гэсэн хоёр жолоодлогын горимтой. Sport горимд хөдөлгүүр болон хурдны хайрцгийн хариу үйлдэл хурдсаж, жолоодлого илүү нарийвчлалтай болж, динамик хяналтын систем тусгай тохиргоонд шилжинэ.
Шинэчлэгдсэн Nissan Fairlady Z -ийн Япон дахь үнэ 5,737,600 иенээс эхэлж байна.