Новосибирскт нэгэн эр BMW-гийн зээлээ төлөхийн тулд супермаркет дээрэмджээ
Новосибирскт цагдаа нар орон нутгийн нэгэн супермаркет руу зэвсэгт халдлага үйлдсэн эрийг баривчилжээ Хууль сахиулах байгууллагын мэдээлснээр наймдугаар сарын 24 ний өглөө эрт тус эр дэлгүүрийн ажилчдыг автомат буутай төстэй зүйлээр сүрдүүлэн хамгаалагчийг сейфийг гадаа гаргахыг шаардсан байна Гэмт этгээд дотор нь мөнгө байгаа гэж тооцсон ч үнэн хэрэгтээ сейфэнд

Новосибирскт цагдаа нар орон нутгийн нэгэн супермаркет руу зэвсэгт халдлага үйлдсэн эрийг баривчилжээ.
Хууль сахиулах байгууллагын мэдээлснээр, наймдугаар сарын 24-ний өглөө эрт тус эр дэлгүүрийн ажилчдыг автомат буутай төстэй зүйлээр сүрдүүлэн, хамгаалагчийг сейфийг гадаа гаргахыг шаардсан байна. Гэмт этгээд дотор нь мөнгө байгаа гэж тооцсон ч үнэн хэрэгтээ сейфэнд баримт бичиг байжээ.
Цагдаа нар богино хугацаанд 51 настай сэжигтнийг олж баривчилжээ. Тэрээр өмнө нь авсан BMW-гийн зээлээ төлөхийн тулд дээрэм хийсэн гэж мэдүүлсэн байна. Нийтлэгдсэн бичлэгээс харахад тэрээр E70 их биетэй X5 кроссовер худалдаж авсан бололтой.
Дээрмийн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж, тус эрийг саатуулжээ. Түүнээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг болох буудлагын болон хийн гар бууг хураан авсан байна.