Шинэ Mitsubishi Pajero есдүгээр сарын 2-нд нээлтээ хийнэ
Mitsubishi Motors шинэ тав дахь үеийн Pajero гийн албан ёсны нээлтийг ирэх долоо хоногийн Лхагва гараг буюу есдүгээр сарын 2 нд хийхээ зарлалаа Компани шинэ Pajero төслийн гол гурван төлөөлөгч болох маркетингийн мэргэжилтэн Кунитоси Итагаки инженер Такааки Мацумото дизайнер Норихико Йосимине нарын богино ярилцлагыг нийтэлжээ Тэдний тайлбараас харахад шинэ Pajero

Mitsubishi Motors шинэ, тав дахь үеийн Pajero -гийн албан ёсны нээлтийг ирэх долоо хоногийн Лхагва гараг буюу есдүгээр сарын 2-нд хийхээ зарлалаа.
Компани шинэ Pajero төслийн гол гурван төлөөлөгч болох маркетингийн мэргэжилтэн Кунитоси Итагаки , инженер Такааки Мацумото , дизайнер Норихико Йосимине нарын богино ярилцлагыг нийтэлжээ.
Тэдний тайлбараас харахад шинэ Pajero-ийн гол онцлог нь тэсвэр даац, бат бөх байдал, олон талын хэрэглээ болон тав тух байх аж. Pajero-ийн үзэл санааг хамгийн тод илэрхийлэх жишээ болгон домогт “Дакар” раллиг онцолж байна.
Mitsubishi-ийн тайлбарласнаар өнөөгийн тогтворгүй, өөрчлөлт ихтэй үед хэрэглэгчид жийп машинаас өндөр тэсвэр, найдвартай ажиллагаа, хамгийн сайн туулах чадварын зэрэгцээ бүх зорчигчид зориулсан өндөр түвшний тав тухыг хүсэж байна.
Инженерүүд шинэ Pajero-г ямар ч нөхцөлд жолоочид итгэл төрүүлэх, холын аялалд урьд өмнө байгаагүй тав тух өгөх автомашин болгохыг зорьжээ. Тэд бүр “жолоодох тусам дахин унахыг хүсдэг, орхимооргүй машин” бүтээхийг зорьсон гэжээ.
Шинэ Pajero-ийн дизайн сүрлэг, бат бөх, нэг хараад танигдахуйц байх боловч өмнөх үеийн загваруудаас шууд хуулбарласан шийдэл ашиглахгүй.
Одоогоор техникийн зарим тодорхой мэдээлэл ч ил болсон байна. Шинэ Pajero нь ган шаталсан рамтай шасси дээр бүтээгдэнэ.
Хөтлөгчийн систем нь S-AWC байх боловч Outlander болон Eclipse Cross дээр ашигладаг хувилбартай ижил биш, Pajero-д зориулсан өөр тохиргоотой байх аж.
Салонд анхны Pajero-г санагдуулах тусгай хэмжүүрүүд эргэн ирнэ. Үүнд:
хажуу хазайлтын өнцөг хэмжигч,
өгсүүр, уруугийн дагуу хазайлтын өнцөг хэмжигч,
өндөр хэмжигч буюу альтиметр багтана.