Японы дизайны студи Honda NSX-ийн загвараар суперкар бүтээжээ
Японы дизайны студи Ken Okuyama Design өөрийн загварын Kode 89 суперкарыг бүтээжээ Уг суперкар нь V 12 атмосферын хөдөлгүүртэй Энэхүү шинэ загварын дүр төрхөөс урам зориг авсан эх сурвалж нь 1989 оны сонгодог Honda NSX болох нь тодорхой харагдаж байна Түүний гадаад загварын онцлог шинжүүд нь маш намхан хийцтэй жолоочийн

Японы дизайны студи Ken Okuyama Design өөрийн загварын Kode89 суперкарыг бүтээжээ. Уг суперкар нь V12 атмосферын хөдөлгүүртэй.
Энэхүү шинэ загварын дүр төрхөөс урам зориг авсан эх сурвалж нь 1989 оны сонгодог Honda NSX болох нь тодорхой харагдаж байна. Түүний гадаад загварын онцлог шинжүүд нь маш намхан хийцтэй, жолоочийн бүхээг нь яг голд байрласан, урт унжлагатай, хаалганы ард байрлах агаарын оролтууд, арын далавчинд нэгдсэн спойлер зэрэг юм. Энэхүү ижил төстэй байдал нь санамсаргүй биш юм: студийн эзэн дизайнер Кен Окуяма нь Honda NSX-ийн загварыг бүтээсэн зохиогчдын нэг байсан.
Kode89-ийн жолоочийн бүхээгийн ард суурилуулсан хөдөлгүүр нь NSX-ийн 3.0 литрийн V6 хөдөлгүүрээс хамаагүй том буюу 5.4 литрийн V12 хөдөлгүүр юм. Тиймээс Kode89-д NSX-ийн онцлог панорам цонх ч, түүний багтаамжтай ачааны хэсэг ч байхгүй. Гэхдээ Kode89 нь мөн тарга загвартай: дээврийн хэсгийг хурдан салгаж болно.
Kode89 нэрний тоо нь Honda NSX гарсан оныг илтгэдэг. Kode89-ийн стандарт 5.4 литрийн атмосферын хөдөлгүүр нь 540 морины хүчтэй. Хэрэв захиалагч хүсвэл тус машиныг 750 морины хүчтэй 5.9 литрийн хөдөлгүүрээр тоноглоход бэлэн байна. Бензин болон устөрөгчийн хосолсон түлшний систем ч дурдагдсан боловч энэ нь нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулахыг дэмжигчдэд зориулсан зохиомол зүйл бололтой. Учир нь Kode89 нь Калифорнид болсон суперкарын үзэсгэлэнд танилцуулагдсан бөгөөд тэнд «ногоон» бодлогод үл тоомсорлож нэг ч алхам хийх боломжгүй байдаг. Kode89-ийн хурдны хайрцаг нь механик юм.
Кен Окуяма ердөө найман ширхэг Kode89 бүтээхээр төлөвлөж байна.