Тээврийн яам жолоочгүй автобусыг туршиж үзэхийг хүсэж байна
ОХУ ын Тээврийн яам жолоочгүй тээврийн хэрэгслийн туршилтыг өргөжүүлж өөрөө удирдах системтэй автобусны загваруудыг холбоно Энэ тухай Тээврийн яамны дарга Андрей Никитиний хэлснийг иш татан laquo Коммерсантъ raquo мэдээлэв Одоогийн байдлаар Орос улсад жолоочгүй трамвай метроны галт тэрэг ашиглах туршилтууд Москва болон Санкт Петербург хотуудад явагдаж байна Никитин жолоочгүй автобус

ОХУ-ын Тээврийн яам жолоочгүй тээврийн хэрэгслийн туршилтыг өргөжүүлж, өөрөө удирдах системтэй автобусны загваруудыг холбоно. Энэ тухай Тээврийн яамны дарга Андрей Никитиний хэлснийг иш татан «Коммерсантъ» мэдээлэв.
Одоогийн байдлаар Орос улсад жолоочгүй трамвай, метроны галт тэрэг ашиглах туршилтууд Москва болон Санкт-Петербург хотуудад явагдаж байна.
Никитин жолоочгүй автобус ашиглах боломжтой болгохын тулд туршилтын эрх зүйн дэглэмийг (ЭРД) өргөжүүлэхийг санал болгов. Тээврийн яам үүний тулд ЭРД-ийг Москва, Москва муж, Санкт-Петербург, Татарстан болон Алс Дорнодын хэд хэдэн хотын замд хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
Жолоочгүйгээр зорчигч тээвэрлэх зөвшөөрлийг М2 ангиллын автобуснууд (хамгийн ихдээ таван тонн жинтэй микроавтобус) болон М3 ангиллын автобуснууд (таван тонноос дээш жинтэй хот хоорондын болон хотын автобус) авна.
Засгийн газрын тусгай тогтоолд жолоочгүй автобус нь автомат удирдлагын горимоор явах үед автоматаар асардаг оюу өнгийн гэрлээр тоноглогдсон байж болно гэдгийг тодорхойлно.