Jaguar компани удахгүй гарах супер тансаг зэрэглэлийн седан загварынхаа салоныг танилцууллаа
Jaguar Land Rover ирээдүйн цахилгаан загвар болох Jaguar Type 01 ийн салоны зургийг анх удаа нийтэллээ Машиныг аравдугаар сарын 6 нд албан ёсоор танилцуулах юм Jaguar Type 01 ийн салон нэлээд өвөрмөц Арын шил огт байхгүй оффисын сандал шиг хэлбэртэй дөрвөн тусдаа суудалтай Мөн салоныг баруун зүүн хоёр хэсэг болгон

Jaguar Land Rover ирээдүйн цахилгаан загвар болох Jaguar Type 01 -ийн салоны зургийг анх удаа нийтэллээ. Машиныг аравдугаар сарын 6-нд албан ёсоор танилцуулах юм.
Jaguar Type 01-ийн салон нэлээд өвөрмөц. Арын шил огт байхгүй, оффисын сандал шиг хэлбэртэй дөрвөн тусдаа суудалтай. Мөн салоныг баруун, зүүн хоёр хэсэг болгон заагласан урт төв консол үргэлжилнэ.
Хамгийн их анхаарал татах зүйл нь приборын самбар болон мультимедиа дэлгэцийг нэгтгэсэн асар том дижитал дэлгэц. Төв консолоос ухаалаг утас шиг жижиг дэлгэц цухуйх бөгөөд түүгээр климат удирдлага болон зарим туслах функцийг тохируулна.
Jaguar Type 01-ийг цөөн тоогоор үйлдвэрлэж, Rolls-Royce, Ferrari, Lamborghini-тай дүйцэхүйц маш өндөр үнээр худалдахаар төлөвлөж байгаа аж.
Гэхдээ энд нэг эргэлзээ төрнө. Супер тансаг ангиллын машин гэхэд салон нь хэтэрхий энгийн харагдаж байна. Архитектур нь минимал, жижиг деталь болон чимэглэлийн шийдэл ч төдийлөн баялаг биш.
Мөн жолоочийн үзэгдэх орчин асуудал дагуулах магадлалтай. Арын шил байхгүйг камераар нөхөж болох ч хажуугийн цонхнууд хүртэл харьцангуй жижиг. Дээрээс нь кузовын баганууд маш өргөн хийцтэй харагдаж байна.
Товчхондоо, Jaguar Type 01 гаднаасаа ч, дотроосоо ч уламжлалт Jaguar-аас эрс тасарсан машин болох нь тодорхой болж байна.