Chery - Ferrari руу довтолж байна
Хятадын Chery Automobile болон электроникийн аварга Huawei хамтран бүтээсэн шинэ Luxeed RX цахилгаан кроссовероо Хятадын зах зээлд гаргахаар бэлдэж байна Энэ машин барууны хэвлэлүүдийн анхаарлыг хүртэл татжээ Шалтгаан нь супер үнэтэй Италийн Ferrari Purosangue тэй тун төстэй дизайн Luxeed RX урт капот арагш шахсан кабин маш өргөн арын далавчтай Зарим

Хятадын Chery Automobile болон электроникийн аварга Huawei хамтран бүтээсэн шинэ Luxeed RX цахилгаан кроссовероо Хятадын зах зээлд гаргахаар бэлдэж байна. Энэ машин барууны хэвлэлүүдийн анхаарлыг хүртэл татжээ. Шалтгаан нь супер үнэтэй Италийн Ferrari Purosangue -тэй тун төстэй дизайн.
Luxeed RX урт капот, арагш шахсан кабин, маш өргөн арын далавчтай. Зарим өнцгөөс бүр Ferrari Purosangue-ээс ч илүү сүрлэг харагдана. Ялангуяа арын хэсэг нь Ferrari-гаас хөнгөн, цэгцтэй харагдах бөгөөд үүнд урт арын унжилт болон тээшний хаалганы боловсронгуй профиль нөлөөлжээ.
Гэхдээ RX бол Ferrari-гийн өрсөлдөгч биш. Хамаагүй өргөн хэрэглэгчдэд зориулагдсан бөгөөд зах зээл дээр Xiaomi YU7, Zeekr 7X, BYD Sealion 7 зэрэг хүчтэй өрсөлдөгчидтэй тулна.
Техникийн хувьд хоёр сонголттой. Хойд хөтлөгчтэй, нэг моторт хувилбар нь 371 морины хүчтэй , харин бүх дугуйн хөтлөгчтэй, хос моторт хувилбар нь 585 морины хүчтэй .
Хойд хөтлөгчтэй RX-д 81 кВт·ц эсвэл 100 кВт·ц батарей сонгох боломжтой. Харин 585 морины хүчтэй AWD хувилбар зөвхөн 100 кВт·ц батарейтай байна.
Luxeed RX ойрын хэдэн долоо хоногт Хятадад албан ёсоор худалдаанд гарах төлөвтэй байна.
Ferrari Purosangue-ийн төрх, 585 морины хүч, гэхдээ хавьгүй олон хүнд хүрэх үнийн ангилал — Luxeed RX-ийн хамгийн сонирхолтой тал нь энэ бололтой.