BMW E30 M3 — УРАЛДААНД ОРОХЫН ТУЛД ТӨРСӨН M3
Өнөөдөр BMW M 3 гэдэг нэрийг хүчтэй спорт седантай шууд холбодог Харин анхны M 3 буюу E 30 M 3 ийг ldquo хурдан 3 Series хийе rdquo гэж бүтээгээгүй BMW д Group A touring car уралдаанд орох машин хэрэгтэй байсан учраас эхлээд уралдааны машинаа бодож дараа нь түүнийг замын машин

Өнөөдөр BMW M3 гэдэг нэрийг хүчтэй спорт седантай шууд холбодог. Харин анхны M3 буюу E30 M3-ийг “хурдан 3 Series хийе” гэж бүтээгээгүй. BMW-д Group A touring car уралдаанд орох машин хэрэгтэй байсан учраас эхлээд уралдааны машинаа бодож, дараа нь түүнийг замын машин болгосон юм.
1. M3-ийг уралдааны дүрэм төрүүлсэн. Group A-ийн дүрмээр тухайн уралдааны машины дор хаяж 5000 ширхэг замын хувилбарыг 12 сарын дотор үйлдвэрлэж борлуулах шаардлагатай байв. Тиймээс 1986 онд гарсан E30 M3 бол жинхэнэ homologation special буюу уралдаанд орох эрх авахын тулд үйлдвэрлэсэн замын машин байлаа.
2. Энгийн E30 дээр том хөдөлгүүр тавьсан төдий машин биш. M3-ийн кузовын олон хэсгийг тусгайлан өөрчилсөн. Дугуйн арк өргөсөж, урд хойд хэсгийн аэродинамик шинэчлэгдэн, арын багана болон тээшний хэсгийн геометр хүртэл өөр болсон. Энэ бүхний зорилго нь гоё харагдах бус, уралдаанд өргөн дугуй багтаах, өндөр хурданд тогтвортой байх явдал байв.
3. Зургаан цилиндр биш, дөрвөн цилиндр сонгосон нь санаатай. Анхны M3 2.3 литрийн S14 дөрвөн цилиндртэй, 200 морины хүчтэй байлаа. BMW M-ийн инженерүүд жижиг, хөнгөн хөдөлгүүрийг өндөр эргэлтэд ажиллуулах нь touring car-д илүү тохиромжтой гэж үзсэн. Серийн машин нь 200 PS гаргадаг байсан бол 1987 оны уралдааны хувилбар 8200 эрг/мин дээр 300 PS хүрч байжээ.
4. S14 хөдөлгүүр өөрөө BMW Motorsport-ын эвлүүлсэн сонирхолтой “эрлийз”. Суурь блок нь BMW-ийн дөрвөн цилиндрийн гэр бүлээс гаралтай ч цилиндрийн толгой нь тухайн үеийн M1, M5 зэрэг M машинуудын өндөр урсгалтай олон клапант технологитой холбоотой. Гол санаа нь турбоор хүч нэмэх бус, хурдан эргэж, хийний команданд шууд хариулах атмосфер хөдөлгүүр хийх байв.
5. Анхны жилдээ л дэлхийн аварга болсон. 1987 онд M3 уралдааны дебютээ хийж, Roberto Ravaglia Touring Car World Championship-ийн жолоочийн аварга болсон. BMW мөн үйлдвэрлэгчийн дэлхийн аваргыг авсан бөгөөд Европ болон Германы цувралуудад ч M3 түрүүлжээ. BMW-ийн архив үүнийг M3-ийн уралдааны түүхэн дэх хамгийн хүчтэй жилүүдийн нэг гэж тэмдэглэдэг.
6. Амжилт нь ганц DTM-аар хэмжигдэхгүй. E30 M3 Европ, Герман, Франц, Итали, Их Британи зэрэг олон орны touring car аваргад түрүүлсэн. BMW Motorsport-ын албан ёсны түүхэнд E30 M3-ийг 1400-аас олон уралдааны ялалттай, дэлхийн хамгийн амжилттай touring car гэж нэрлэдэг.
7. Замын хувилбар ч хөгжсөөр байв. Эхний M3 200 PS байсан бол дараа нь 215 PS болж нэмэгдсэн. Homologation хийх шинэ эд ангиудыг баталгаажуулахын тулд Evolution II зэрэг тусгай хувилбарууд үйлдвэрлэж, Evo II нь 220 PS хүрчээ. Түүний ердөө 500 ширхэгийг хийсэн байна.
8. Уралдааны M3 эцэстээ 360 морины хүч хүрсэн. 2.5 литрийн хамгийн хүчтэй уралдааны хувилбарууд 360 PS орчим хүч гаргаж байжээ. Хөдөлгүүрийн үндсэн архитектур нь замын M3-тай холбоотой хэвээр байсан нь S14 ямар их хөгжүүлэх нөөцтэй байсныг харуулдаг.
9. “E30 M3 бол жирийн E30-ийн хурдан хувилбар” гэдэг ойлголт буруу. Гаднаас харахад 3 Series-тэй төстэй ч инженерийн зорилго нь огт өөр. Энэ машиныг эхлээд touring car болгож, түүнийгээ зам дээр хууль ёсоор явж болох хэлбэрт оруулсан гэж ойлговол илүү зөв. Тиймээс өнөөдөр сайн хадгалагдсан E30 M3 ердийн хуучин BMW-ээс огт өөр үнэлгээтэй байдаг.
10. Домог болсон гол шалтгаан нь хүч биш. Орчин үеийн M3 500 гаруй морины хүчтэй болсон. Харин E30 M3 ердөө 200 орчим морины хүчтэй. Гэсэн ч хөнгөн кузов, өндөр эргэлтийн атмосфер хөдөлгүүр, механик хурдны хайрцаг, хойд хөтлөгч, уралдааны зориулалттай chassis нэг дор нийлсэн учраас жолоодлогын цэвэр мэдрэмжээрээ өнөөдөр ч онцгой хэвээр.
E30 M3-ийн тухай “BMW анхнаасаа домог бүтээхээр зориуд хийсэн” гэвэл хэтрүүлэг. BMW-д тухайн үед Group A-д өрсөлдөх машин хэрэгтэй байсан. Харин тэр шаардлагыг хэтэрхий сайн биелүүлсний үр дүнд M3 гэдэг нэр өөрөө тусдаа домог болсон юм.
BMW E30 M3-ийн гол түүхийг нэг өгүүлбэрээр хэлбэл: замын машин уралдаанд орсон биш, уралдааны машин зам дээр гарсан.