Toyota Probox Японд багахан шинэчлэлт авлаа
Toyota Motor ажил хэрэг ачаа тээвэрт өргөн ашиглагддаг Probox универсалаа шинэчилжээ Одоо Японд худалдаалагдах бүх Probox T Connect холбооны системтэй болсон байна Үүнд bull Help Net ndash осол гарсан эсвэл жолоочийн биеийн байдал огцом муудсан шинж илэрвэл цагдаад автоматаар мэдэгдэнэ bull e Care ndash жолоодлогын хэв маягийг шинжилж хэрхэн илүү

Toyota Motor ажил хэрэг, ачаа тээвэрт өргөн ашиглагддаг Probox универсалаа шинэчилжээ.
Одоо Японд худалдаалагдах бүх Probox T-Connect холбооны системтэй болсон байна. Үүнд:
• HelpNet – осол гарсан эсвэл жолоочийн биеийн байдал огцом муудсан шинж илэрвэл цагдаад автоматаар мэдэгдэнэ.
• eCare – жолоодлогын хэв маягийг шинжилж, хэрхэн илүү зөв жолоодох талаар зөвлөмж өгнө. Мэдээлэл нь My Toyota+ аппликейшнээр харагдана.
• My Car Search – ухаалаг утсаараа зогсоолд байгаа машинаа олох, хаалганы түгжээний төлөвийг шалгах боломжтой.
• Accidental Notification – машинаа зогсоолд орхихдоо хаалгаа түгжихээ мартсан бол жолоочид сануулга илгээнэ.
Ингэснээр энгийн, практик зориулалтаараа алдартай Probox илүү орчин үеийн холболт, аюулгүй байдлын функцтэй болжээ.