ОХУ дизель түлшний экспортын хоригоо он дуустал сунгаснаар боловсруулах үйлдвэрүүдэд илүүдэл нөөц үүсэж болзошгүй байна
ОХУ ын Засгийн газар дизель түлш экспортлох хоригоо оны эцэс хүртэл сунгасан нь нефть боловсруулах үйлдвэрүүдийн агуулах дүүрэх эрсдэл дагуулж байгаа талаар laquo Коммерсантъ raquo салбарын эх сурвалжуудаас иш татан мэдээлжээ Оросын дотоодын зах зээл өсөн нэмэгдэж буй дизель түлшний үйлдвэрлэлийг бүрэн шингээж чадахгүй байгаа тул үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ нөөцлөхөөс өөр

ОХУ-ын Засгийн газар дизель түлш экспортлох хоригоо оны эцэс хүртэл сунгасан нь нефть боловсруулах үйлдвэрүүдийн агуулах дүүрэх эрсдэл дагуулж байгаа талаар «Коммерсантъ» салбарын эх сурвалжуудаас иш татан мэдээлжээ.
Оросын дотоодын зах зээл өсөн нэмэгдэж буй дизель түлшний үйлдвэрлэлийг бүрэн шингээж чадахгүй байгаа тул үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ нөөцлөхөөс өөр аргагүй болж байна. Энэ нь нефть боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд нэмэлт ачаалал үүсгэж болзошгүй.
Үүний зэрэгцээ дэлхийн зах зээлд дизель түлшний хомсдол ажиглагдаж байгаа бөгөөд үүнд Ормузын хоолой орчмын нөхцөл байдал , мөн ОХУ-ын экспортын хязгаарлалт нөлөөлж байгаа гэжээ.
Харин ОХУ-ын бие даасан шатахуун түгээх станцууд экспортын хоригоо цуцлахын эсрэг байр суурьтай байгаа аж. Учир нь экспорт дахин нээгдсэн тохиолдолд дотоодын ШТС-ууд нефть боловсруулах үйлдвэрүүдээс дизель түлш худалдан авахад хүндрэл үүсэж болзошгүй гэж үзэж байна.
Эх сурвалж: «Коммерсантъ»