Mitsubishi Pajero дахин цоо шинээр төрөн гарлаа. Өмнөх нэр хүндээ олж авахын төлөө!
Mitsubishi Motors MMC есдүгээр сарын 2 нд дахин сэргээсэн Pajero нэртэй шинэ жийп автомашиныхаа дэлхийн нээлтийг хийлээ Албан ёсоор энэ нь уг загварын тав дахь үе юм Өмнөх үеийн Pajero V 80 V 90 загвар 2021 онд үйлдвэрлэлээс гарсан билээ Шинэ хувилбарын Pajero дахин тусдаа лонжерон рамтай жийп болжээ Сануулахад

Mitsubishi Motors (MMC) есдүгээр сарын 2-нд дахин сэргээсэн Pajero нэртэй шинэ жийп автомашиныхаа дэлхийн нээлтийг хийлээ.
Албан ёсоор энэ нь уг загварын тав дахь үе юм. Өмнөх үеийн Pajero V80/V90 загвар 2021 онд үйлдвэрлэлээс гарсан билээ.
Шинэ хувилбарын Pajero дахин тусдаа лонжерон рамтай жийп болжээ. Сануулахад, 1999-2021 онд үйлдвэрлэгдсэн загварууд нь кузовт гагнаж бэхэлсэн хүчитгэгч элементүүдтэй, өөрөөр хэлбэл тусдаа рамгүй integrated frame буюу интеграцчилсан рамын хийцтэй байсан.
Өнөөдөр танилцуулсан загвар нь нэлээд том оврын автомашин юм. Урт, өргөн, өндөр нь тус тус 4920, 1925, 1910 мм , тэнхлэг хоорондын зай нь 2870 мм . Хэмжээг нь төсөөлөхөд, өндөр болон өргөний хувьд УАЗ Patriot-тай ойролцоо боловч уртаараа түүнээс бараг 30 см урт байна.
Шинэ Pajero-ийн хийцийн үндэс нь сүүлийн үеийн Triton/L200 пикапын өөрчилж сайжруулсан платформ юм. Рамын лонжеронууд нь штампласан, гагнасан хийцтэй бөгөөд профайл, хөндлөн огтлол нь хэсэг бүртээ өөрчлөгдөнө. Даацын бүтцэд өндөр бат бэх гангаар хийсэн элементүүд ашиглажээ.
Амортизаторын систем нь пүрштэй. Урд талдаа үл хамаарах хийцтэй бөгөөд хоёр штампласан хөшүүрэгтэй. Харин арын хэсэг нь хамаарах хийцтэй, тасралтгүй хойд тэнхлэгтэй.
Шинэ Pajero-ийн үндсэн хөдөлгүүр нь 2.4 литрийн турбодизель , 201 морины хүчтэй , хувилбараасаа хамааран 470-480 Нм эргүүлэх моменттой . Дотоод шаталтын хөдөлгүүр нь гидротрансформатортой 8 шатлалт автомат хурдны хайрцагтай хослон ажиллана. Цаашдаа бензин хөдөлгүүртэй хувилбар ч гарах магадлалтай.
Автомашин S-AWC бүх дугуйн хөтлөгчийн системтэй бөгөөд хэд хэдэн ажиллагааны горимтой:
2H — хойд хөтлөгч
4H — бүх дугуйн хөтлөгч
4HLo — бүх дугуйн хөтлөгч, дифференциал түгжигдэнэ
4LLo — хүч бууруулах араа, дифференциалын түгжээтэй
Мөн SS4-II функцтэй бөгөөд энэ нь бартаат зам туулах чадвар болон зам дээрх тогтвортой байдлын тэнцвэрийг автоматаар хангаж ажилладаг.
Үүнээс гадна төрөл бүрийн жолоодлогын нөхцөлд зориулсан урьдчилан тохируулсан долоон горимтой :
Normal — хэвийн
Eco — хэмнэлттэй
Gravel — хайрган зам
Snow — цас
Mud — шавар
Sand — элс
Rock — хад, чулуурхаг зам
Салоны урд самбар нь хэвтээ чиглэл давамгайлсан архитектуртай бөгөөд нэг шилэн хавтангийн дор байрласан дижитал кластер ашиглажээ. Үүнд 14.3 инчийн дижитал хянах самбар , мөн ижил хэмжээтэй 14.3 инчийн мультимедиа системийн дэлгэц багтана. Мультимедиа дэлгэцийг жолоочийн тал руу бага зэрэг хазайлгаж байрлуулсан байна.
Түүнчлэн жийп автомашинд гурван нэмэлт хэмжүүр суурилуулжээ. Үүнд хажуугийн налалтын өнцөг хэмжигч , уртааш налалтын өнцөг хэмжигч , мөн өндөр хэмжигч багтана.
Ижил төрлийн хэмжүүрүүд сонгодог Pajero загваруудад ч байдаг байсан. Гэхдээ тухайн үед аналог хэлбэртэй байсан бол шинэ үеийн Pajero дээр эдгээр нь дижитал болж, мэдээллээ мультимедиа дэлгэцээр харуулдаг болсон байна. Хэмжүүрүүд нь GPS хиймэл дагуул болон автомашины дотоод гироскопоос мэдээлэл авдаг.
Автомашины үндсэн тоноглолд долоон аюулгүйн дэр , 18 инчийн хөнгөн цагаан хайлшин обуд , мөн 360 градусын камерын систем багтана.
Камеруудын мэдээлэлд тулгуурлан автомашины компьютер орчны гурван хэмжээст дүрслэлийг бодит хугацаанд үүсгэж , дэлгэц дээр харуулдаг. Энэ нь бартаат замаар явах болон зай багатай орчинд зогсоолд байрлуулах үед аюулгүй байдлыг нэмэгдүүлэх зориулалттай.
Харин дээд тоноглолтой хувилбарууд нь 12 чанга яригчтай Yamaha-ийн өндөр чанарын аудио системээр тоноглогдоно.
Шинэ Pajero-ийн үйлдвэрлэлийг Тайланд дахь үйлдвэрт явуулна. Тэндээс уг загварыг дэлхийн 100 оронд нийлүүлэхээр төлөвлөжээ. Гол зах зээл нь Зүүн Өмнөд Ази, Төв болон Өмнөд Америк, Ойрх Дорнодын орнууд байх юм.