Японы ачааны автомашин болон тусгай зориулалтын техник үйлдвэрлэгч Mitsubishi Fuso дунд оврын Fighter ачааны автомашиныхаа шинэ буюу гурав дахь үеийг танилцууллаа.
Шинэ загварыг цоо шинээр зохион бүтээгээгүй бөгөөд Hino Ranger ийн өөрчилж гадна дизайныг шинэчилсэн хувилбар юм Сануулахад 2026 онд Mitsubishi Fuso болон Hino Motors компаниуд нэгдэж Archion холбоог байгуулсан Шинэ Fighter нь энэхүү нэгдсэн компанийн хамтын ажиллагааны үр дүнд бодитоор бий болсон анхны бүтээгдэхүүн болж байна Гадна дизайны хувьд суурь

Шинэ загварыг цоо шинээр зохион бүтээгээгүй бөгөөд Hino Ranger -ийн өөрчилж, гадна дизайныг шинэчилсэн хувилбар юм.
Сануулахад, 2026 онд Mitsubishi Fuso болон Hino Motors компаниуд нэгдэж, Archion холбоог байгуулсан. Шинэ Fighter нь энэхүү нэгдсэн компанийн хамтын ажиллагааны үр дүнд бодитоор бий болсон анхны бүтээгдэхүүн болж байна.
Гадна дизайны хувьд суурь болсон Hino Ranger-аас ялгарах гол онцлог нь урд хэсгийн том хар өнгийн хавтан бөгөөд дээр нь FUSO логог үсэг тус бүрээр нь салангид байрлуулжээ.
Badge engineering буюу нэг суурь загварыг өөр брэндийн нэр, дизайнтайгаар гаргах арга ашигласнаар Mitsubishi Fuso олон жилийн турш үйлдвэрлэгдсэн, хэдийнэ хуучирсан өмнөх үеийн Fighter-ийг шинэчлэх боломжтой болсон байна.
Fighter-ийн хоёр дахь үеийг компани 1992 оноос хойш үе шаттай шинэчлэн үйлдвэрлэсээр ирсэн бөгөөд нийтдээ 34 жилийн турш үйлдвэрлэжээ.
Шинэ Fighter-ийн үндсэн хувилбар нь Hino A05C загварын цуваа байрлалтай 4 цилиндртэй, 5.1 литрийн турбодизель хөдөлгүүртэй . Хөдөлгүүр нь 240 морины хүчтэй , эргүүлэх момент нь 794 Нм-ээс дээш үзүүлэлттэй.
Хорт утааг бууруулахын тулд дизель хөдөлгүүрийн тортог, хатуу тоосонцрыг шүүх төхөөрөмж болон SCR мочевины шүршилтийн систем ашиглажээ. Мөн өндөр үр ашигтай автомат хурдны хайрцаг суурилуулсан байна.
Шинэ Fighter-ийн үндсэн хувилбарын бүх жин 8 тонн . Үүнээс гадна илүү өндөр даацтай, бүх жин нь 11 болон 14 тонн хүрэх хувилбарууд ч Fighter-ийн гэр бүлд багтана.
8 болон 11 тоннын хувилбаруудыг зөвхөн хойд хөтлөгчтэйгээр бус, мөн бүх дугуйн хөтлөгчтэй хувилбараар санал болгоно.
Үндсэн тоноглолд автомат яаралтай тоормослох систем , мөн автомашины эргэн тойрныг харах 360 градусын камерын систем нэмэгджээ.
Японд шинэ Mitsubishi Fuso Fighter -ийн үнэ 11,009,900 иенээс эхэлнэ. Энэ нь Оросын эх сурвалжийн тооцоогоор ойролцоогоор 6 сая рубль , харин 2026 оны есдүгээр сарын эхний ханшаар тооцвол ойролцоогоор 254 сая төгрөг юм.