Toyota Crown гэр бүлээ бага зэрэг шинэчиллээ
Toyota Motor Японы дотоодын зах зээлд зориулсан Crown Crossover Crown Sport болон Crown Sedan загварууддаа хөнгөн шинэчлэлт хийжээ Crown Crossover болон Crown Sport загварууд одоо илүү хүчирхэг хайбрид системтэй болсон байна Өмнө нь 234 морины хүчтэй байсан бол шинэчлэлээр 239 морины хүчтэй болж нэмэгджээ Харин Toyota Crown Sport ийн залгадаг

Toyota Motor Японы дотоодын зах зээлд зориулсан Crown Crossover, Crown Sport болон Crown Sedan загварууддаа хөнгөн шинэчлэлт хийжээ.
Crown Crossover болон Crown Sport загварууд одоо илүү хүчирхэг хайбрид системтэй болсон байна. Өмнө нь 234 морины хүчтэй байсан бол шинэчлэлээр 239 морины хүчтэй болж нэмэгджээ.
Харин Toyota Crown Sport -ийн залгадаг хайбрид хувилбар шинэ Sport Z тоноглолтой болсон байна. Үүнийг 18 инчийн хар өнгийн хөнгөн цагаан хайлшин обуд , мөн хурдны хайрцгийн сонгогч болон жолооны хүрдний бүрээсэнд ашигласан цоолбортой арьсан хийцээр таньж болно.
Мөн седан хувилбарын тоноглолд арын зорчигчдод зориулсан 13.2 инчийн эвхэгддэг таазны энтертайнмент дэлгэц шинэ нэмэлт сонголтоор оржээ.
Үүнээс гадна HEV буюу параллель хайбрид хувилбар шинэ хөдөлгүүрийн бүрхүүлтэй болсон бөгөөд энэ нь салоны дуу тусгаарлалтыг сайжруулахад чиглэжээ.