TOYOTA LAND CRUISER — ЦЭРЭГТ ГОЛОГДСОН МАШИН ФҮЖИ УУЛАНД ГАРААД, TOYOTA-Г ДЭЛХИЙД ТАНИУЛСАН НЬ
1951 он. Дайны дараах Япон. Toyota тухайн үеийн National Police Reserve буюу өнөөгийн Японы Өөрийгөө хамгаалах хүчний өмнөх байгууллагад зориулж жижиг 4×4 бүтээв. Нэр нь Toyota Jeep BJ. Гэтэл сонгон шалгаруулалтад Mitsubishi-ийн лицензээр үйлдвэрлэсэн Willys Jeep-д ялагдчихав. Toyota-гийн төсөл үндсэн захиалгаа авч чадсангүй. Харин энэ ялагдал Toyota Land Cruiser-ийн 75 жилийн түүхийн эхлэл болсон юм.

1951 он. Дайны дараах Япон. Toyota тухайн үеийн National Police Reserve буюу өнөөгийн Японы Өөрийгөө хамгаалах хүчний өмнөх байгууллагад зориулж жижиг 4×4 бүтээв.
Нэр нь Toyota Jeep BJ .
Гэтэл сонгон шалгаруулалтад Mitsubishi-ийн лицензээр үйлдвэрлэсэн Willys Jeep-д ялагдчихав . Toyota-гийн төсөл үндсэн захиалгаа авч чадсангүй.
Харин энэ ялагдал Toyota Land Cruiser-ийн 75 жилийн түүхийн эхлэл болсон юм.
1. Land Cruiser анх Land Cruiser нэртэй байгаагүй.
1951 оны наймдугаар сарын 1-нд Toyota BJ гарчээ.
SB жижиг ачааны машины chassis-ийг 4WD болгож өөрчлөөд, Toyota AA болон AC суудлын машинд ашиглаж байсан 3.4 литрийн, эгц зургаан цилиндртэй B хөдөлгүүр суулгасан байв.
82 морины хүч.
1230 кг орчим жин.
100 км/ц дээд хурд.
1951 оны бартаат замын машинд 3.4 литрийн зургаан цилиндр гэдэг жижиг зүйл биш.
2. Гэхдээ армийн сонгон шалгаруулалтад ялагдсан.
Энэ хэсгийг Land Cruiser-ийн түүхэнд тэр бүр ярьдаггүй. Toyota BJ хүч чадлаар муу байгаагүй. Харин Mitsubishi-ийн үйлдвэрлэж байсан Willys Jeep аль хэдийн бодит хэрэглээнд туршигдсан, track record буюу ашиглалтын түүхтэй байв. Тиймээс National Police Reserve Mitsubishi Jeep-ийг сонгосон.
Toyota өөрийн түүхэндээ үүнийг шууд баталдаг. Toyota BJ анхны зорилгоороо бол бүтэлгүй төсөл болсон юм. Гэхдээ инженерүүд машинаа хаясангүй.
3. Тэгээд Фүжи уул руу гаргасан.
Toyota BJ-ийн test driver Ichiro Taira машины чадварыг харуулахын тулд Фүжи уулын замд туршжээ.
Үр дүн юу гээч:
BJ Фүжи уулын 6-р станц хүртэл гарсан анхны автомашин болов. Өндөр нь ойролцоогоор 2700 метр.
1951 онд.
Асфальтан аяллын зам биш.
Галт уулын энгэр.
Toyota-г армид голсон ч энэ үзүүлбэрийн дараа Японы National Police Agency-ийн орон нутгийн салбарууд BJ-г patrol car болгон ашиглаж эхэлжээ. Эргүүлийн тэрэг гэсэн үг.
4. “Jeep” нэрийг Toyota өөрсдөө ашиглаж байсан. Гэхдээ удаан ашиглаж чадаагүй.
Анхны машиныг Toyota өөрийн материал дээр хүртэл Toyota Jeep гэж нэрлэж байжээ. Асуудал нь Jeep гэдэг нэр Willys-Overland Motors-ийн бүртгэлтэй trademark байсан.
Тиймээс Toyota нэрээ солих шаардлагатай болов.
1954 оны зургаадугаар сард:
Toyota Jeep → Toyota Land Cruiser.
Энэ бол интернетийн домог биш. Toyota-гийн өөрийн 75 жилийн түүхэнд тодорхой бичигдсэн баримт.
5. Land Cruiser гэдэг нэр Range Rover-оос 16 жилийн өмнө бий болсон.
1954 онд Land Cruiser нэр албан ёсоор тогтсон.
1955 онд 20 Series гарч, Toyota машиныг зөвхөн цэрэг, цагдаагийн хэрэгсэл биш иргэний болон экспортын бүтээгдэхүүн болгохоор хөгжүүлэв.
Toyota бүр үүнийг “Land Cruiser Strategy” гэж нэрлэж, хилийн чанад дахь чанар, найдвартай байдлын нэр хүндээ бий болгоход ашигласан.
Анхны экспорт бүр 1952 оноос эхэлжээ.
6. 1960 онд FJ40 гарч ирээд Land Cruiser жинхэнэ дэлхийн машин болов.
Toyota Land Cruiser FJ40 1960 онд гарсан. Тэгээд 24 жил үндсэн загвараараа үйлдвэрлэгдсэн.
FJ40-ийн томьёо маш энгийн:
ladder frame,
rigid axle,
low-range 4WD,
том бензин эсвэл дизель хөдөлгүүр,
механик бүтэц.
Цахилгаан тоноглол цөөн. Эвдрэх юм цөөн. Эвдэрсэн ч засахад ойлгомжтой. Ингээд Land Cruiser Африк, Ойрх Дорнод, Австрали, Латин Америкийн хүнд нөхцөлд нэрээ олжээ.
7. 1981 он гэхэд Toyota нэг сая Land Cruiser-ийг зөвхөн экспортолчихсон байв.
1981 оны арваннэгдүгээр сарын эцсээр Land Cruiser-ийн нийт экспорт:
1,000,166 ширхэг.
Toyota өөрөө Land Cruiser компанийнхаа гадаад зах зээлд байр сууриа олж авахад pathbreaking role , өөрөөр хэлбэл зам нээсэн гол бүтээгдэхүүнүүдийн нэг байсан гэж тэмдэглэдэг.
Ялангуяа:
Ойрх Дорнод,
Латин Америк,
Африк
зэрэг хатуу цаг агаар, муу замтай бүс нутагт Toyota-гийн “эвдэрдэггүй машин” гэсэн нэр хүндийг Land Cruiser босгосон.
8. 1984 онд гарсан 70 Series одоо хүртэл амьд.
Ихэнх машины нэг үе 5–8 жил үргэлжилдэг. Toyota Land Cruiser 70 Series 1984 онд гарсан. 2023 онд Toyota Японд дахин худалдаанд гаргав.
Үндсэн философи бараг өөрчлөгдөөгүй:
ladder frame,
part-time 4WD,
бат бөх хийц,
засварлахад энгийн бүтэц.
Харин орчин үеийн хувилбар нь 2.8 литрийн 1GD-FTV turbo diesel, 204 PS, 500 Нм , 6 шатлалт автоматтай болсон. 40 гаруй жилийн настай нэг үндсэн загварын архитектур өнөөдөр ч ажиллаж байна.
9. “Land Cruiser дэлхийн хамгийн удаан тасралтгүй үйлдвэрлэгдсэн машин” гэвэл болгоомжтой байх хэрэгтэй.