Зургаан суманд түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өглөө
Ерөнхий сайд Н Учрал Өвөрхангай аймагт 2026 09 19 ажиллажээ nbsp Энэ үеэр Өвөрхангайн Нарийнтээл Гучин Ус Зүүнбаян Улаан Баянхонгорын Шаргалжуут Архангайн Хашаат сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин улсын төсвийн санхүүжилтээр шийдвэрлэснийг хүлээлгэн өглөө Мөн Өвөрхангай аймгийн Хужирт сумын Засаг даргын Тамгын газарт автомашин олголоо Ерөнхий сайд эрүүл

Ерөнхий сайд Н.Учрал Өвөрхангай аймагт /2026.09.19/ ажиллажээ.
Энэ үеэр Өвөрхангайн Нарийнтээл, Гучин-Ус, Зүүнбаян-Улаан, Баянхонгорын Шаргалжуут, Архангайн Хашаат сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин улсын төсвийн санхүүжилтээр шийдвэрлэснийг хүлээлгэн өглөө. Мөн Өвөрхангай аймгийн Хужирт сумын Засаг даргын Тамгын газарт автомашин олголоо.
Ерөнхий сайд эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдад ажлын амжилт хүсээд, эдгээр автомашин иргэдэд үзүүлэх яаралтай тусламж, үйлчилгээний чадавхыг сайжруулж, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, шуурхай, аюулгүй байдлыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.