Орост бензинд нэмэлт болгон ашиглах биоэтанолын үйлдвэрлэлийг одоогоор хөгжүүлж чадаагүй байна
Орост бензинд нэмэлт болгон ашиглах биоэтанолын үйлдвэрлэлийг одоогоор өргөн хүрээнд хөгжүүлээгүй байгаа талаар РГ мэдээлэв laquo Оросын ШТС raquo мэргэжилтний зөвлөлийн гишүүн Дмитрий Гусевын үзэж байгаагаар газрын тосны компаниуд одоогоор бусад асуудлаар тухайлбал газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг сэргээх хамгаалах хэт ачаалалтай байгаа тул биоэтанол үйлдвэрлэх хүчин чадал бий болгох завгүй

Орост бензинд нэмэлт болгон ашиглах биоэтанолын үйлдвэрлэлийг одоогоор өргөн хүрээнд хөгжүүлээгүй байгаа талаар РГ мэдээлэв.
«Оросын ШТС» мэргэжилтний зөвлөлийн гишүүн Дмитрий Гусевын үзэж байгаагаар, газрын тосны компаниуд одоогоор бусад асуудлаар (тухайлбал: газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг сэргээх, хамгаалах) хэт ачаалалтай байгаа тул биоэтанол үйлдвэрлэх хүчин чадал бий болгох завгүй байна. Хөдөө аж ахуйн салбарынхан энэ үйлдвэрлэлийн асуудлыг шийдэж чадах байсан ч Орост спирт үйлдвэрлэх, борлуулах асуудал маш их зохицуулалттай байдаг. Эрх баригчид биоэтанолын нэрээр бизнес эрхлэгчид архины бүтээгдэхүүнд зориулж бүртгэлгүй спирт үйлдвэрлэж эхлэхээс болгоомжилж байна. Үүний үр дүнд, хэдийгээр эрэлттэй байж болох бүрэлдэхүүн хэсэг ч гүйлгээний хувьд төвөгтэй болж байна.
Орост биоэтанол үйлдвэрлэхэд зогссон спиртийн үйлдвэрүүдийг ашиглаж болох юм. Зөвхөн Хойд Осетид л гэхэд ес хүртэлх үйлдвэр өмнө нь бензинд зориулсан спиртийн нэмэлт үйлдвэрлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан.
2025 оны арваннэгдүгээр сард Төрийн Дума АИ-92 бензин үйлдвэрлэхэд ашигладаг этилийн спиртийн онцгой албан татварыг тэглэхээр баталсан. Одоогийн байдлаар АИ-92 бензин дэх спиртийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ 5% байгаа бөгөөд зөвшөөрөгдөх хэмжээг 10% хүртэл нэмэгдүүлэх санаанаас одоогоор татгалзсан байна.
Сонины мэдээлснээр, Орост жилд 2 сая тонн биоэтанол эрэлттэй байж болно. Энэ хэмжээний биоэтанол үйлдвэрлэхэд ойролцоогоор 6 сая тонн үр тариа шаардлагатай. Одоогийн байдлаар Орост жилд нийт 135-140 сая тонн үр тариа хураан авдаг.