Mercedes-Benz CLE загварын цуврал нь цөөн тоогоор үйлдвэрлэсэн спорт купегаар нэмэгдлээ
Mercedes AMG компани 9 р сарын 11 нд CLE 646 Spezialanfertigung загварын замын спорт купег танилцууллаа Энэ нь цэвэр имижийн төсөл бөгөөд ийм төрлийн ердөө гучин машин угсрагдах бөгөөд компани бүгдийг нь хаалттай сувгаар урьдчилан борлуулсан байна Mercedes AMG CLE 646 Spezialanfertigung ийг үйлдвэрлэгч нь буулт хийдэггүй спорт машин хэмээн

Mercedes-AMG компани 9-р сарын 11-нд CLE 646 Spezialanfertigung загварын замын спорт купег танилцууллаа. Энэ нь цэвэр имижийн төсөл бөгөөд ийм төрлийн ердөө гучин машин угсрагдах бөгөөд компани бүгдийг нь хаалттай сувгаар урьдчилан борлуулсан байна.
Mercedes-AMG CLE 646 Spezialanfertigung-ийг үйлдвэрлэгч нь буулт хийдэггүй спорт машин хэмээн танилцуулж байна. CLE-ийн стандарт явах эд ангийг урд эгнээний суудлын ард хөндлөн бэхэлгээгээр бэхэлсэн. Арын суудал болон дуу тусгаарлагч дэвсгэр байхгүй, аудио систем нь хамгийн энгийн. Салон дахь консол болон хаалганы доторлогоог нүүрстөрөгчийн хуванцараар, арын цонхны шилийг поликарбонатаар хийсэн. Дээр дурдсан бүх зүйл нь жинг бууруулах зорилготой.
Жолооч болон урд зорчигчийн суудлыг зургаан цэгийн хамгаалалтын бүстэй нэгдмэл уралдааны суудалтай сольсон байна.
Түдгэлзүүлэлтэд автоспортын зориулалттай, хатуулагийг гараар тохируулах боломжтой койловер амортизаторууд ашигласан.
Тормозны механизм нь урд талдаа 42 см диаметртэй нүүрстөрөгч-керамик диск, зургаан поршентой суппорт, арын талдаа 36 см диаметртэй диск, нэг поршентой суппорттой. Дугуйны хэмжээ нь урд талдаа 305/30 ZR 20, арын талдаа 335/30 ZR 20 — далавч нь стандарт хэмжээнээс өргөн — урд талынх нь нүүрстөрөгчийн хуванцараар хийгдсэн, арын талын өргөтгөлүүдийг дээрээс нь наасан байна.
Нүүрстөрөгчийн хуванцараар мөн оригинал хөдөлгүүрийн таг, сплиттер болон диффузортой бампер, арын антикрыло зэргийг хийсэн. Аэродинамик иж бүрдэл нь 250 кг хүртэлх дарагч хүчийг үүсгэдэг гэж мэдэгджээ.
Гэхдээ Mercedes-AMG CLE 646 Spezialanfertigung нь хажуу тийшээ хэтэрхий сарвайсан дугуй, «ам», «заламгай»-тайгаа видео тоглоомын 12 настай шүтэн бишрэгчид дизайныг нь хариуцсан мэт хэтэрхий эклектик харагдаж байна.
Mercedes-AMG CLE 646 Spezialanfertigung-ийн зүрх нь 4.0 литрийн V8 хос турбо цэнэглэгчтэй Mercedes-AMG M177 хөдөлгүүр бөгөөд 646 морины хүчтэй (эргүүлэх момент 850 Нм). Хөтлөгч нь арын дугуйнд, автомат удирдлагатай өндөр үрэлтийн дифференциалтай бөгөөд товчлуур дараад залуу үзэгчдийн хашгираан дор зогсоол дээр «пончик» эргүүлэх боломжтой. Хурдны хайрцаг нь 9 шатлалт автомат гидромеханик. Бүтцэд 48 вольтын стартер-генератор болон лити-ион батерей ашигласан.
Энэхүү шинэ загвар нь 0-ээс 100 км/ц хурдыг 3.9 секундэд авдаг, дээд хурд нь 311 км/ц, купегийн жин нь 1895 кг.