Европын орнуудыг түлшний нөөцөө бэлдэж эхлэхийг АНУ санууллаа
Дональд Трамп АНУ аас дизель түлш экспортлохыг хориглох асуудлыг хэлэлцэж байна Үүнтэй холбоотойгоор Европын орнуудаас дизель түлшний нөөцөө ашиглахыг хүсэж болзошгүйг мэдэгдлээ АНУ ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнуудыг нөөцөө яаралтай бэлдэж зах зээлд нийлүүлэхийг сануулжээ Тэрбээр Үнэ огцом өсөж байгаа үед манай фермерүүд ачаа тээвэрлэгчид бизнес эрхлэгчид бүх

Дональд Трамп АНУ-аас дизель түлш экспортлохыг хориглох асуудлыг хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор Европын орнуудаас дизель түлшний нөөцөө ашиглахыг хүсэж болзошгүйг мэдэгдлээ.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнуудыг нөөцөө яаралтай бэлдэж, зах зээлд нийлүүлэхийг сануулжээ.
Тэрбээр "Үнэ огцом өсөж байгаа үед манай фермерүүд, ачаа тээвэрлэгчид, бизнес эрхлэгчид бүх ачааллыг дангаараа үүрэх ёсгүй" гэжээ.
Их Британи улс Европын түншүүдтэйгээ хамтран АНУ экспортын хориг тавих тохиолдолд түлшний нөөц ашиглах боломжийн талаар хэлэлцсэн байна.
АНУ өдөрт дунджаар 1.2-1.5 сая дизель түлш экспортолдог бөгөөд дэлхийн хамгийн том нийлүүлэгчдийн нэг. Шинжээчдийн үзэж буйгаар экспортын хориг хэрэгжвэл бусад улс орнуудад үнэ улам өсөх эрсдэлтэй.
Эдгээр төлөвлөгөөг хүмүүс АНУ-ын Конгрессын сонгуультай холбоотой гэж хардаж байна.
Их Британи бусад түнш орнуудтай хамтарч хариу арга хэмжээ боловсруулах нь зүйтэй гэж үзэж байна.
Эх сурвалж: BBC