Индонезийн арми МАЗ-ын томоохон багц машин худалдан авлаа
Минский автомобильный завод Индонезийн армийн захиалгаар баруун талын жолооны хүрдтэй бүх дугуй хөтлөгчтэй ачааны машинуудын томоохон багцыг үйлдвэрлэсэн тухай албан бус мэдээлэл Индонез Беларусийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарчээ Хаки өнгөтэй бүхээгтэй үйлдвэрлэгдсэн машинуудын зургийг олон нийтэд нээлттэй байршуулсан байна Сонирхолтой нь эдгээр машинд МАЗ ын бэлгэдэл байхгүй бөгөөд оронд нь

Минский автомобильный завод Индонезийн армийн захиалгаар баруун талын жолооны хүрдтэй, бүх дугуй хөтлөгчтэй ачааны машинуудын томоохон багцыг үйлдвэрлэсэн тухай албан бус мэдээлэл Индонез, Беларусийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарчээ. Хаки өнгөтэй бүхээгтэй, үйлдвэрлэгдсэн машинуудын зургийг олон нийтэд нээлттэй байршуулсан байна.
Сонирхолтой нь, эдгээр машинд МАЗ-ын бэлгэдэл байхгүй бөгөөд оронд нь HAL гэсэн бичигтэй хавтан ашигласан байна. HAL Teknologi нь Индонез дахь зэвсэг, тусгай тоног төхөөрөмж импортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон дистрибьютор компани юм.
Индонезийн армид зориулсан МАЗ-уудад 1980-аад оны загварын сонгодог төрлийн бүхээгийг ашигласан байна.
МАЗ нь гадаадын зах зээлд нэлээд идэвхтэй ажилладаг. Жишээлбэл, 2025 онд тус компани Никарагуад 370 машин нийлүүлсэн байна.