Оросын дилер Toyota-г шүүхэд өгчээ
Японы Toyota Motor ын хяналтад байдаг Оросын дилерийн холдинг laquo СП Бизнес Кар raquo нь Toyota Tsusho Corp болон laquo Тойота Цусе Рус raquo ыг шүүхэд өгчээ Нэхэмжлэлийн мэдэгдэлд дилер Toyota болон Lexus автомашин сэлбэг хэрэгслийг Орос руу нийлүүлэхэд саад учруулахаа зогсоохыг шаардсан байна Москвагийн Арбитрын шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан

Японы Toyota Motor-ын хяналтад байдаг Оросын дилерийн холдинг «СП Бизнес Кар» нь Toyota Tsusho Corp. болон «Тойота Цусе Рус»-ыг шүүхэд өгчээ. Нэхэмжлэлийн мэдэгдэлд дилер Toyota болон Lexus автомашин, сэлбэг хэрэгслийг Орос руу нийлүүлэхэд саад учруулахаа зогсоохыг шаардсан байна. Москвагийн Арбитрын шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан тухай «Коммерсантъ» мэдээлэв. Toyota Tsusho Corp. болон «Тойота Цусе Рус» нь мөн Toyota-ын охин компаниуд юм.
Үүний зэрэгцээ «СП Бизнес Кар» нь автомашин, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлтийг зогсоосноос үүссэн хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор «Тойота Цусе Рус»-д төлөх өрийг барагдуулсанд тооцохыг шаардаж байна.
Нэхэмжлэлийн дүн нь 375 сая рубль.
Шүүхийн нэхэмжлэлийг «СП Бизнес Кар»-ын цөөнхийн хувьцаа эзэмшигчид бэлтгэжээ.
Toyota Motor нь 2022 оноос хойш ОХУ-д хэвийн үйл ажиллагаа явуулаагүй. Мөн оноос хойш Японы талаас Орос руу тансаг зэрэглэлийн автомашин нийлүүлэхийг хориглосон бөгөөд энэ ангилалд 6 сая иенээс (одоогийн ханшаар 3.2 сая рубль) дээш үнэтэй машинууд багтдаг.