TOYOTA ALPHARD — “МИНИВЭН БОЛ ГЭР БҮЛИЙН АВТОБУС” ГЭСЭН ОЙЛГОЛТЫГ ЭВДЭЖ, АРЫН СУУДЛЫГ НЬ БИЗНЕС-КЛАСС БОЛГОСОН МАШИН
Монголд Toyota Alphard 10 20 30 кузов нэлээд танил Сүүлийн жилүүдэд бүр компанийн захирал зочин төлөөлөгч гэр бүлийн урт замын машин гээд Land Cruiser Lexus ийн хажууд өөрийн гэсэн байр суурьтай болсон Гэхдээ Alphard ийн түүхийн хамгийн сонирхолтой зүйл нь хөдөлгүүр биш Toyota энэ машинаар ldquo тансаг машин заавал седан

Монголд Toyota Alphard 10, 20, 30 кузов нэлээд танил. Сүүлийн жилүүдэд бүр компанийн захирал, зочин төлөөлөгч, гэр бүлийн урт замын машин гээд Land Cruiser, Lexus-ийн хажууд өөрийн гэсэн байр суурьтай болсон.
Гэхдээ Alphard-ийн түүхийн хамгийн сонирхолтой зүйл нь хөдөлгүүр биш.
Toyota энэ машинаар “тансаг машин заавал седан байх ёстой юу?” гэсэн асуулт тавьсан юм.
2002 онд гарсан анхны Alphard-аас эхэлсэн тэр санаа 2015 он гэхэд Executive Lounge хэмээх бараг онгоцны бизнес-класс шиг арын суудалтай “luxury saloon” болж хувирсан.
1. Alphard анхнаасаа энгийн минивэн байгаагүй. Toyota шууд “хамгийн дээд зэрэглэлийн минивэн” гэж зарласан.
2002 оны тавдугаар сарын 22-нд анхны Alphard G болон Alphard V Японд худалдаанд гарав.
Toyota-ийн хөгжүүлэлтийн концепц нь “Dynamism & Hospitality” буюу хүчирхэг төрх + зорчигчийг дээд хэмжээнд тав тухтай байлгах гэсэн хоёр санааны нэгдэл байжээ.
Toyota бүр тухайн үедээ Alphard-ийг “дотоодын минивэнүүдийн хамгийн том ангиллын салонтой, flagship minivan” гэж тодорхойлсон. Toyota Global
Өөрөөр хэлбэл Estima, Noah шиг “олон хүн суулгадаг машин” хийхээс эхлээгүй.
Олон хүн сууж болох luxury car хийхээс эхэлсэн.
2. Анхны Alphard Land Cruiser шиг рамтай биш. Бүр урд хөтлөгчтэй тусгай passenger-car platform ашигласан.
Том биетэй болохоор Alphard-ийг зарим хүн SUV-тай адилхан механик бүтэцтэй гэж төсөөлдөг.
Үгүй.
Анхны Alphard тусгай FF буюу front-engine, front-wheel-drive platform ашигласан.
Урд MacPherson strut.
Хойд torsion beam.
Toyota suspension-ийн урт явалт, geometry болон өргөн track-ийг тохируулж, өндөр кузовтой мөртлөө luxury saloon шиг зөөлөн явдал, нам гүм байдлыг зориуд хөгжүүлжээ. Toyota Global
Тиймээс Alphard-ийн инженерчлэлийн зорилго бартаанд явах биш.
Арын суудлын хүн замын овон товоныг аль болох бага мэдрэх.
3. Монголд сайн мэдэх 2AZ-FE, 1MZ-FE хоёр анхны Alphard дээр зэрэг байсан.
2002 оны Alphard:
2.4 литрийн 2AZ-FE — 159 PS, 220 Нм.
3.0 литрийн 1MZ-FE V6 — 220 PS, 304 Нм. Toyota Global
2WD болон 4WD сонголттой.
Сонирхолтой нь Toyota хамгийн хүчтэй мотор хөөцөлдөөгүй.
2 тонн орчим жинтэй машиныг хүчтэй хөдөлгөхийн зэрэгцээ vibration, engine noise-ийг салонд бага оруулах нь илүү чухал байсан.
Alphard-ийн философи эндээс харагдана. Энэ машин жолоочоос илүү зорчигчийг бодож бүтээгдсэн.
4. Худалдаанд гараад Toyota-гийн тооцоолсноос 5.5 ДАХИН их захиалга авсан.
Toyota анхны Alphard-ийн сарын борлуулалтын зорилгыг:
4,000 машин
гэж тооцжээ.
Гэтэл эхний нэг сарын захиалга:
ойролцоогоор 22,000.
5.5 дахин их.
Toyota хэрэглэгчид Alphard-ийн том салон, нам гүм явдал, тав тух, сүрлэг дизайныг голлон үнэлсэн гэж тухайн үеийн тайландаа бичсэн байдаг.
Өөрөөр хэлбэл зах зээл Toyota-д: “Тийм ээ. Хүмүүс luxury minivan хүсэж байна.” гэдгийг маш хурдан баталсан.
5. Бүр 2003 онд Alphard Hybrid гарчихсан байсан.
Энэ хэсэг өнөөдрийн өнцгөөс харахад хамгийн сонирхолтой. Prius 20 дөнгөж гарч байсан 2003 онд Toyota хоёр тонн орчим жинтэй Alphard дээр hybrid system суулгав.
2.4 литрийн бензин хөдөлгүүр.
Урд electric motor.
Super CVT.
Өндөр чадлын hybrid battery.
THS-C hybrid system.
Бас E-Four цахилгаан 4WD ашигласан. Өөрөөр хэлбэл хойд дугуйг кардан голоор бус, тусдаа цахилгаан мотороор хөдөлгөх боломжтой.
Өнөөдөр hybrid AWD Toyota ердийн зүйл.
2003 онд бол нэлээд зоригтой инженерчлэл байсан юм.
6. 2008 онд Toyota нэг Alphard-ийг хоёр өөр дүртэй болгож Vellfire-ийг төрүүлсэн.
Хоёрдугаар үе 2008 оны тавдугаар сарын 12-нд гарсан.
Энэ удаа нэг platform дээр хоёр өөр character бүтээжээ.
Alphard:
Elegance + Refinement.
Toyota Vellfire:
Power + Innovation. Toyota Global
Механик үндэс нь ойролцоо.
Гэхдээ нүүр, гэрэл, интерьерийн мэдрэмж, маркетингийг зориуд ялгасан.
Дээрээс нь хоёрдугаар эгнээнд Executive Power Seat , LED indirect lighting зэрэг тухайн үед минивэнд тун тансаг тоноглолууд орж ирэв. Toyota Global
Toyota энэ үеийг бүр: “The ultimate minivan” гэж тодорхойлж байлаа.
7. Хоёрдугаар үеийн 3.5 V6 нь 280 морины хүчтэй болсон.
Энд бидний сайн мэдэх 2GR-FE орж ирнэ.
3.5 литрийн V6.