TOYOTA PROBOX — “ГОЁ МАШИН” ХИЙХ ГЭЭГҮЙ. АЖИЛ ХИЙДЭГ ХҮНИЙ НЭГ ӨДРИЙГ СУДАЛЖ БАЙГААД МАШИН БҮТЭЭСЭН НЬ
Монголд Toyota Probox тун элбэг Цагаан Probox бол бараг хотын дүр зураг болсон гэхэд хилсдэхгүй Гэхдээ Probox ийн сонирхолтой түүх нь хурд luxury motorsport той холбоогүй Toyota 2002 онд энэ машиныг хийхдээ ldquo станц вагон ямар гоё харагдах вэ rdquo гэж асуугаагүй Харин nbsp ldquo Өдөржин машинтай ажилладаг хүнд яг

Монголд Toyota Probox тун элбэг. Цагаан Probox бол бараг хотын дүр зураг болсон гэхэд хилсдэхгүй.
Гэхдээ Probox-ийн сонирхолтой түүх нь хурд, luxury, motorsport-той холбоогүй. Toyota 2002 онд энэ машиныг хийхдээ “станц вагон ямар гоё харагдах вэ?” гэж асуугаагүй.
Харин: “Өдөржин машинтай ажилладаг хүнд яг юу хэрэгтэй вэ?” гэж эхэлсэн.
Тиймээс Probox бол Toyota-гийн хамгийн энгийн харагддаг мөртлөө хэрэглэгчийн бодит ажлыг хамгийн нарийн судалж хийсэн машинуудын нэг юм. Toyota төслийнхөө түлхүүр үгийг бүр “Business car innovation” — бизнесийн машины шинэчлэл гэж нэрлэж байжээ.
1. Probox-ийг Corolla wagon-ыг хямдруулаад хийчихээгүй. Коммерс машиныг эхнээс нь дахин бодсон.
2002 оны долдугаар сарын 2-нд Toyota хоёр шинэ commercial van танилцуулав.
Probox — compact ангилал.
Succeed — арай том ангилал.
Toyota өмнөх Corolla Van, Caldina Van зэрэг passenger-car гаралтай ажлын машинуудын оронд ажил хэрэгт зориулсан тусгай package боловсруулахыг зорьжээ.
Тиймээс дизайны үндсэн зарчим нь хүртэл: “Innovation + Function.” Өөрөөр хэлбэл гоёлын шугам биш, функц нь хэлбэрээ тодорхойлно.
2. 4.2 метр хүрэхгүй машинд 2.40 м³ ачааны зай гаргасан.
Анхны Probox van:
урт — 4,195 мм ,
өргөн — 1,690 мм ,
wheelbase — 2,550 мм .
Тэгсэн мөртлөө хоёр хүнтэй үед ачааны хэсгийн урт: 1,810 мм.
Эзлэхүүн: 2.40 м³.
Toyota бүр үүнийг инженерийн хэлээр биш, ажилчин хүний ойлгох хэмжүүрээр тайлбарласан.
A4 цаасны стандарт хайрцаг: 89 ширхэг.
Энэ жижиг деталь Probox ямар зорилгоор бүтээгдсэнийг бараг бүхэлд нь хэлээд өгнө.
3. Даац нь 400 кг. Тиймээс suspension-ийг хоосон үед ч, дүүрэн үед ч ажиллахаар хийсэн.
Commercial van-ийн хэцүү асуудал бий. Хоосон үед хэт хатуу suspension тавивал машин үсчинэ. Зөөлөн suspension тавивал 400 кг ачаатай үед суучихна.
Toyota үүний тулд Probox-д шинэ lateral-control-arm бүхий 4-link rear suspension , өндөр rigidity-тэй кузов ашигласан.
Зорилго нь зорчигчийн тоо, ачааны жин өөрчлөгдсөн ч handling болон stability-г хадгалах байв. Toyota тухайн үедээ бүр passenger-car-like ride comfort буюу суудлын машин шиг явдал гэж тодорхойлж байжээ. Probox яагаад хоосон явахдаа жижиг ачааны машин шиг аймшигтай хатуу биш байдгийн нэг шалтгаан энэ.
4. Эргэлтийн радиус нь ердөө 4.8 метр. Энэ тоо санамсаргүй биш.
Ажлын машин өдөржин:
агуулах,
дэлгүүрийн арын хаалга,
нарийн гудамж,
зогсоол
хооронд эргэлдэнэ.
Тиймээс Toyota урт замын тав тухаас гадна өдөрт хэдэн арван удаа эргэж, зогсож, ухарч байгааг тооцжээ.
Анхны Probox-ийн minimum turning radius: 4.8 метр.
Өөрөөр хэлбэл том ачааны зай гаргачихаад хот дотор маневр муутай машин хийчихээгүй. Probox-ийн инженерчлэлийн гол санаа нь “нэг гайхалтай үзүүлэлт” биш. Өдөрт 100 удаа давтагддаг жижиг үйлдлүүдийг хялбар болгох.
5. Toyota бүр жолооч нар машинаа хэрхэн ашигладгийг ажиглаж байгаад салон хийсэн.
Энэ Probox-ийн хамгийн сонирхолтой хэсэг.
Toyota 2002 оны албан ёсны материалдаа cockpit-ийн storage, equipment-ийг market usage survey буюу бодит хэрэглээний судалгаанд үндэслэн хийсэн гэж тодорхой бичсэн байдаг.
Яагаад?
Commercial driver машиндаа зүгээр суудаггүй.
Утас тавина.
Баримт бичиг тавина.
Бал, дэвтэр, түлхүүр, аяга, жижиг багаж, ажлын цүнх авч явна.
Заримдаа машин дотроо хооллоно.
Заримдаа бичиг баримт бөглөнө.
Тиймээс Probox-ийн dashboard бол гоё харагдах интерьер биш.
Ажлын ширээ.
6. 2014 оны шинэчлэлтээр бүр A4 ноутбук, өдрийн хоол тавих ШИРЭЭ хийж өгсөн.
Toyota 2014 онд Probox/Succeed-ийг томоохон шинэчлэлд оруулахдаа дахин жолоочийн бодит хэрэглээг судалжээ.
Үр дүнд нь dashboard дээр: A4 хэмжээтэй notebook computer эсвэл өдрийн хоолны хайрцаг тавьж болох том table хийсэн.
Мөн:
1 литрийн цаасан ундаа багтах holder,
smartphone хийх multi-holder,
A4 binder хийх tray,
ажлын цүнх тавих center-console tray
оруулсан.
Эдгээр нь marketing brochure дээр сүртэй харагдах технологи биш. Гэхдээ өдөрт найман цаг машинтай ажилладаг хүнд adaptive spoiler-оос хавьгүй хэрэгтэй.
7. Probox 2002 онд гарсан ч 2014 онд Toyota бүхэлд нь шинэ model хийхийн оронд үндсэн санааг нь хадгалж шинэчилсэн.
Автомашины салбарт 5–7 жил болоод full model change хийх нь хэвийн. Probox дээр Toyota тэгээгүй.
2002 оны үндсэн package маш зөв байсан учраас 2014 онд platform-ийн урд хэсэг, suspension, хөдөлгүүр, transmission, интерьер, аюулгүй байдлыг томоор шинэчилсэн ч үндсэн концепцийг хадгалжээ.
1.3 литрт 1NR-FE .