LEXUS LFA — TOYOTA 10 ЖИЛ ЗҮТГЭЭД, БЭЛЭН БОЛСОН ХӨНГӨН ЦАГААН КУЗОВОО ХАЯЖ, КАРБОНООР ДАХИН ЭХЭЛСЭН СУПЕР МАШИН
2000 аад оны эхээр Toyota нэг хачин төсөл эхлүүлжээ Зорилго нь их машин зарах биш Ferrari Porsche той үнийн өрсөлдөөн хийх ч биш ldquo Toyota үнэхээр хүсвэл дэлхийн хэмжээний супер машин хийж чадах уу rdquo гэсэн асуултад хариулах машин хийх байв Lexus LFA ийн хөгжүүлэлт бараг арван жил үргэлжилсэн Akio

2000-аад оны эхээр Toyota нэг хачин төсөл эхлүүлжээ. Зорилго нь их машин зарах биш. Ferrari, Porsche-той үнийн өрсөлдөөн хийх ч биш.
“Toyota үнэхээр хүсвэл дэлхийн хэмжээний супер машин хийж чадах уу?”
гэсэн асуултад хариулах машин хийх байв.
Lexus LFA-ийн хөгжүүлэлт бараг арван жил үргэлжилсэн. Akio Toyoda өөрөө 2011 онд LFA-ийн төсөл “арван жилийн өмнө жинхэнэ supersports car хийх Toyota-гийн мөрөөдлөөс эхэлсэн” гэж хэлсэн байдаг.
Эцэст нь 4.8 литрийн V10, 9000 rpm, карбон кузов, 325 км/ц хурдтай машин гарсан. Гэхдээ LFA-ийн хамгийн сонирхолтой хэсэг нь техникийн үзүүлэлт биш.
Toyota энэ машиныг хийхийн тулд машин хийх аргаа хүртэл шинээр сурсан явдал юм.
1. LFA анх Lexus биш, Toyota-гийн дотоод “супер спорт машин хийе” гэсэн туршилт байв.
Төсөл 2000 оны орчим эхэлсэн.
2005 оны Tokyo Motor Show дээр анхны LF-A concept олон нийтэд гарч ирэв. Тухайн үед Lexus Японд өөрийн дилерийн сүлжээгээ дөнгөж байгуулж байсан үе.
Харин серийн LFA-г бүр 2009 оны Tokyo Motor Show дээр албан ёсоор танилцуулсан. Өөрөөр хэлбэл concept-оос production хүртэл дөрвөн жил. Төслийн эхлэлээс тооцвол бараг арван жил.
2. Хамгийн галзуу шийдвэр нь: хөгжүүлээд бараг дууссан aluminium кузовоо хаясан.
LFA анх aluminium буюу хөнгөн цагаан chassis-тай хөгжиж байв. Гэвч хөгжүүлэлтийн явцад инженерүүд илүү хөнгөн, илүү хатуу машин хийхийн тулд CFRP буюу carbon-fibre reinforced plastic руу шилжихээр шийдсэн. Энэ бол материалаа зүгээр солиод үргэлжлүүлдэг ажил биш.
Карбоны:
материалын бүтэц,
хэвлэх технологи,
эд анги холбох арга,
үйлдвэрлэлийн процесс
бүгд өөр.
Lexus эцсийн LFA-ийн CFRP үйлдвэрлэлийн технологи, бүр карбоныг металлтай холбох аргаа хүртэл өөрсдөө хөгжүүлсэн гэж албан ёсоор тэмдэглэсэн байдаг.
Үр дүн? Ижил хэлбэрийн aluminium cabin-тай харьцуулахад 100 кг хөнгөн.
3. V10 нь 4.8 литр мөртлөө ердийн V8-аас хүртэл жижиг.
1LR-GUE хөдөлгүүр:
4805 cc,
V10,
DOHC,
40 клапан,
560 PS @ 8700 rpm,
480 Нм @ 6800 rpm.
Redline — ойролцоогоор 9000 rpm.
Инженерүүд aluminium, magnesium, titanium зэрэг материалыг өргөн ашигласнаар энэ V10-ийг Toyota-гийн тухайн үеийн ердийн V8-аас физик хэмжээгээр жижиг болгож чаджээ.
Ингэснээр том V10-аа машины төв рүү аль болох шахаж, жингийн хуваарилалтыг сайжруулах боломжтой болсон.
4. Хөдөлгүүрийг зөвхөн хүчтэй биш, ХӨГЖМИЙН ЗЭМСЭГ шиг сонсогдохоор инженерчилсэн.
LFA-ийн V10-ийн дуу санамсаргүй гоё гараагүй. Lexus хөдөлгүүрийн intake болон exhaust системийн акустикийг тусгайлан хөгжүүлж, Formula 1 хөдөлгүүрийн өндөр эргэлтийн harmonic буюу давтамжуудыг судалсан.
Тэгээд combustion-ийн primary, secondary, tertiary harmonics буюу шаталтын үндсэн болон дагалдах давтамжуудыг зориуд ашиглажээ. Тиймээс LFA-ийн дууг яндангийн инженерчлэлийн дайвар бүтээгдэхүүн гэж ойлгож болохгүй. Дуу өөрөө машины engineering target байсан. Lexus бүр үүнийг “signature sound” гэж нэрлэсэн.
5. “LFA-ийн янданг Yamaha хөгжүүлсэн учраас хөгжмийн зэмсэг шиг дуутай” гэдэг яриаг жаахан ялгах хэрэгтэй.
LFA-ийн хөдөлгүүр, акустикийн хөгжүүлэлтэд Yamaha-гийн инженерийн туршлага оролцсон нь өргөн баримтжуулсан түүх. Гэхдээ интернетэд үүнийг: “Yamaha-гийн хөгжмийн зэмсгийн хэлтэс янданг ганцаараа зохиосон” гэж хэт хялбаршуулан ярьдаг.
Баталгаатай зүйл нь Lexus хөдөлгүүрийн дууг зориудаар инженерчилж, F1-ийн акустикийг судлан multi-stage exhaust болон intake resonance-ийг тааруулсан явдал. Харин “энэ бол Yamaha-гийн хөгжмийн хэлтсийн дан бүтээл” гэж шууд хэлэх нь бодит хөгжүүлэлтийн процессыг хэт домогжуулсан тайлбар юм.
6. 560 морины хүч өнөөдөр сүртэй биш. Харин 2010 онд 1480 кг машинд байсан.
Европ specification LFA:
1480 кг.
560 PS.
Power-to-weight ratio: 2.64 кг/PS.
0–100 км/ц: 3.7 секунд.
Дээд хурд: 325 км/ц.
Дээрээс нь:
carbon-ceramic brake,
dry-sump lubrication,
урд double-wishbone,
хойд multilink suspension,
rear transaxle.
Хөдөлгүүр урд байгаа ч gearbox-ийг хойно байрлуулсан.
Зорилго нь бүх хүнд эд ангийг хоёр тэнхлэгийн хооронд төвлөрүүлэх байв.
7. Toyota 500 машин л хийхээр шийдсэн. Тэгээд өдөрт ЕРДӨӨ НЭГИЙГ хийсэн.
LFA-ийн нийт production: 500 ширхэг.
2010 оны арванхоёрдугаар сараас 2012 оны арванхоёрдугаар сар хүртэл үйлдвэрлэсэн.
LFA Works үйлдвэр өдөрт:
1 машин.
2012 оны арванхоёрдугаар сарын 14-нд 500 дахь буюу хамгийн сүүлийн LFA угсрагдсан.
Toyota дараа нь LFA дээр сурсан CFRP үйлдвэрлэлийн know-how-г ирээдүйн машинууддаа ашиглана гэж албан ёсоор мэдэгдсэн. Тиймээс LFA үйлдвэр өөрөө нэг төрлийн инженерийн сургууль байв.
8. Үнэ нь ойролцоогоор 375,000 доллар байсан. Lexus-д. 2009 онд.