TOYOTA COROLLA — “БҮХ ЮМАНД 100 ОНОО АВАХ АЛБАГҮЙ. ХАРИН ЮУН ДЭЭР Ч МУУ БАЙЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ БҮТЭЭСЭН МАШИН
Монголд Toyota Corolla гэдэг нэрийг тайлбарлах шаардлага бараг байхгүй. Corolla Fielder, Axio, RunX, Corolla sedan, wagon гээд үе үеэрээ манайд орж ирсэн. Гэхдээ Corolla-ийн түүхийг “эвдрэл багатай япон машин” гэдгээр дуусгавал хамгийн сонирхолтой хэсгийг нь алдчихна. 1966 онд Toyota энэ машиныг бүтээхдээ бүр тусгай философи гаргасан: “80-point doctrine + α.” Өөрөөр хэлбэл нэг зүйл дээр 100 оноо аваад бусад дээрээ муу машин хийхгүй. Харин тав тух, эдийн засаг, хүч, чанар, засвар үйлчилгээ, зай талбай гээд бүх зүйл дээр өндөр түвшинд хүрээд, дээрээс нь хэрэглэгчийг гайхуулах нэг “+α” зүйлтэй байна. Энэ энгийн зарчим эцэстээ 50 саяас олон Corolla борлуулах суурь болсон.

Монголд Toyota Corolla гэдэг нэрийг тайлбарлах шаардлага бараг байхгүй. Corolla Fielder, Axio, RunX, Corolla sedan, wagon гээд үе үеэрээ манайд орж ирсэн. Гэхдээ Corolla-ийн түүхийг “эвдрэл багатай япон машин” гэдгээр дуусгавал хамгийн сонирхолтой хэсгийг нь алдчихна.
1966 онд Toyota энэ машиныг бүтээхдээ бүр тусгай философи гаргасан:
“80-point doctrine + α.”
Өөрөөр хэлбэл нэг зүйл дээр 100 оноо аваад бусад дээрээ муу машин хийхгүй. Харин тав тух, эдийн засаг, хүч, чанар, засвар үйлчилгээ, зай талбай гээд бүх зүйл дээр өндөр түвшинд хүрээд, дээрээс нь хэрэглэгчийг гайхуулах нэг “+α” зүйлтэй байна.
Энэ энгийн зарчим эцэстээ 50 саяас олон Corolla борлуулах суурь болсон.
1. COROLLA PUBLICA-ГИЙН НЭГ АЛДААНААС ТӨРСӨН.
1961 онд Toyota хямд ард түмний машин хийхээр Publica-г гаргасан.
Үнэ: 389,000 иен.
Энгийн хийцтэй. Хямд. Үйлдвэрлэхэд амархан. Цаасан дээр бол зөв.
Гэхдээ япон хэрэглэгчид эдийн засаг сайжрахын хэрээр “зүгээр л хямд машин” хүсэхээ больж байгааг Toyota ойлгожээ. Publica-г шинэчлээд mass-market машин болгох анхны төлөвлөгөөг техникийн асуудал болон хэрэглэгчдийн хариу үйлдлээс шалтгаалан орхисон.
Тэгээд шинэ машин эхнээс нь зохион бүтээв.
Тэр нь Corolla.
2. COROLLA-Г БҮТЭЭСЭН ХҮН ӨМНӨ НЬ НИСЭХ ОНГОЦ ЗОХИОН БҮТЭЭЖ БАЙСАН.
Chief engineer Tatsuo Hasegawa Дэлхийн II дайны үед нисэх онгоцны инженер байсан.
Дайны дараа Toyota-д орж Publica, Toyota Sports 800 зэрэг төсөл дээр ажиллажээ.
Тэр автомашины дизайнд aircraft aerodynamics -ийн ойлголтыг ашиглаж байсан инженер бөгөөд Corolla-ийн алдарт “80-point + α” философийг ч гаргасан хүн.
Энэ философийг зарим хүн: “Toyota зориуд 80%-ийн л чанартай машин хийсэн” гэж буруу ойлгодог.
Үгүй.
Toyota-гийн өөрийн тайлбараар 80 оноо гэдэг нь бүх үндсэн үзүүлэлтээр жигд өндөр түвшинд хүрээд, нийт дүнгээр 90-ээс дээш чанарын машин хийх санаа байв.
3. 1966 ОНД COROLLA ӨРСӨЛДӨГЧӨӨСӨӨ ЗОРИУД 100 CC-ЭЭР ТОМ МОТОРТОЙ ГАРСАН.
Анхны Corolla:
1,077 cc.
Inline-four.
60 hp.
4 шатлалт механик хурдны хайрцаг.
Яагаад 1.0 биш 1.1 литр вэ?
Тухайн үед Nissan Sunny 1000 хүчтэй өрсөлдөгч болж байв. Toyota хэрэглэгчид showroom дээр хоёр машиныг харьцуулахад Corolla арай дээгүүр санагдах ёстой гэж үзжээ.
Тиймээс Corolla-ийн сурталчилгаанд хүртэл: “+100 cc-ийн давуу тал” гэдгийг онцолдог байсан.
Энэ бол “+α” философийн хамгийн анхны бодит жишээнүүдийн нэг.
4. АНХНЫ COROLLA ДЭЭР 4 ШАТЛАЛТ ХУРДНЫ ХАЙРЦАГ ТАВЬСАН НЬ ТУХАЙН ҮЕДЭЭ ЖИЖИГ МАШИНД ТАНСАГЛАЛ БАЙВ.