Орост дизель түлшний илүүдэл үүсэж эхлэв
Орост зуны дизель түлшний эрэлт буурч байгааг laquo Коммерсантъ raquo сонин Platts зөвлөх группын шинжилгээнд үндэслэн мэдээлэв Энэ нь хөдөө аж ахуйн ажлууд дууссантай холбоотой юм Аравдугаар сарын эхэн гэхэд Орост 126 сая тонн үр тариа хураасан бөгөөд урьдчилсан таамаглалаар дахин 14 сая тонн хураах шаардлагатай байна Үүнтэй холбогдуулан зах

Орост зуны дизель түлшний эрэлт буурч байгааг «Коммерсантъ» сонин Platts зөвлөх группын шинжилгээнд үндэслэн мэдээлэв. Энэ нь хөдөө аж ахуйн ажлууд дууссантай холбоотой юм.
Аравдугаар сарын эхэн гэхэд Орост 126 сая тонн үр тариа хураасан бөгөөд урьдчилсан таамаглалаар дахин 14 сая тонн хураах шаардлагатай байна. Үүнтэй холбогдуулан зах зээлд дизель түлшний илүүдэл үүсэж эхэлжээ.
Өмнө нь Шадар сайд Александр Новак дизель түлшний илүүдэл үйлдвэрлэл үүссэн тохиолдолд эрх баригчид түүний экспортын хоригийг цуцлах боломжийг хэлэлцэнэ гэж мэдэгдсэн. Эс бөгөөс газрын тос боловсруулах үйлдвэрүүд ийм бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээг багасгах шаардлагатай болно.