"Яармагийн авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж, нийтийн тээврийн автобус зорчуулж эхэллээ"
nbsp Чингисийн өргөн чөлөө Наадамчдын өргөн чөлөөний авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээврийн автобус зорчуулж эхэллээ Иймд тус өргөн чөлөөний нэгдүгээр эгнээгээр бусад тээврийн хэрэгслийн жолооч нар зорчихгүй байхыг сануулж байна nbsp Нийслэлийн Засаг даргын 2026 оны есдүгээр сарын 30 ний өдрийн А 1338 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрийн

Чингисийн өргөн чөлөө, Наадамчдын өргөн чөлөөний авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж, нийтийн тээврийн автобус зорчуулж эхэллээ. Иймд тус өргөн чөлөөний нэгдүгээр эгнээгээр бусад тээврийн хэрэгслийн жолооч нар зорчихгүй байхыг сануулж байна.
Нийслэлийн Засаг даргын 2026 оны есдүгээр сарын 30-ний өдрийн А/1338 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зам тээврийн ослыг бууруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ, зогсоолыг чөлөөлөх, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах арга хэмжээ авч, хэрэгжүүлэх үүрэг бүхий “Шуурхай штаб”-ыг байгуулсан.
Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба, Нийтийн тээврийн бодлогын газар, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ хамтран гэрлэн дохионы зохицуулалтыг төвөөс шууд удирдах, шаардлагатай үед хөдөлгөөний урсгалыг шуурхай зохицуулах ажиллагааг хэрэгжүүлж байна хэмээн Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээллээ.
Тус газраас танилцуулсан зураглалаар:
Самбуугийн гудамж
Сүхбаатарын талбай
Энхтайвны гүүр
120 мянгат
Таванбогд групп
МСМ групп
Яармагийн гүүр
Вива сити
Яармаг
Нисэхийн уулзвар хүртэлх авто замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийнх болгожээ.