Хятадаас Орос руу хөнгөн тэрэгний нийлүүлэлт хоёр дахин нэмэгджээ
2026 оны нэгдүгээр сараас есдүгээр сарын байдлаар Хятадаас Орос руу 806 3 мянган хөнгөн тэрэг нийлүүлэгдсэн нь 2025 оны мөн үеийнхээс хоёр дахин их үзүүлэлт юм Энэхүү мэдээллийг БНХАУ ын Гаалийн ерөнхий газраас ТАСС агентлагт мэдээлжээ Энэ тоонд шинэ болон хуучин автомашинууд багтсан байна Нийлүүлэгдсэн автомашинуудын гаалийн нийт үнэ 10

2026 оны нэгдүгээр сараас есдүгээр сарын байдлаар Хятадаас Орос руу 806.3 мянган хөнгөн тэрэг нийлүүлэгдсэн нь 2025 оны мөн үеийнхээс хоёр дахин их үзүүлэлт юм. Энэхүү мэдээллийг БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас ТАСС агентлагт мэдээлжээ.
Энэ тоонд шинэ болон хуучин автомашинууд багтсан байна. Нийлүүлэгдсэн автомашинуудын гаалийн нийт үнэ 10.67 тэрбум ам.доллар буюу нэгж автомашины дундаж үнэ 13.2 мянган ам.доллар орчим байна.
Гаалийн ерөнхий газрын мэдээллээс үзэхэд Орос улс Хятадын автомашины экспортын №1 зах зээл хэвээр байна. Хоёрдугаарт Их Британи, дараа нь Бельги, Бразил, Австрали оржээ.