Шинэ терминал, агаарын хөлгийн явгалах зам, зогсоол барина
Эдийн засаг хөгжлийн яамны Төр хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга Т Баясгалан Зам тээврийн яамны Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга З Туяа холбогдох албан хаагчид ldquo Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ nbsp буудлын менежмент төсөл rdquo ийн концессын гэрээний хэрэгжилт ldquo Чингис хаан rdquo олон улсын нисэх

Эдийн засаг, хөгжлийн яамны Төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга Т.Баясгалан, Зам, тээврийн яамны Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга З.Туяа, холбогдох албан хаагчид “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийн концессын гэрээний хэрэгжилт, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаатай танилцжээ.
Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
Уулзалтаар “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Шибата Хироюки, үйл ажиллагаа хариуцсан захирал Ч.Одгэрэл болон “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК-ийн хэлтсийн дарга А.Баасандавга нар нисэх буудлын үйл ажиллагаа, концессын гэрээний хэрэгжилт, дэд бүтцийн өнөөгийн нөхцөл, зорчигчдод үзүүлэх үйлчилгээний хүртээмж чанар, хэрэгжүүлж буй ажлаа танилцуулав.
“Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийн концессын гэрээг 2019.07.05-ны өдөр Засгийн газрыг төлөөлөн Үндэсний хөгжлийн газар болон “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-ийн хооронд байгуулсан.
Засгийн газрын 2026 оны 05 дугаар тогтоолоор тус төслийн концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Уг тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд нисэх буудлын концессын талбайд өргөтгөл барих, авто зогсоолыг өргөтгөхөөр бэлтгэж байна.
Уулзалтын үеэр “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Шибата Хироюки нисэх буудлын авто зогсоолын хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд 8,085 м² талбайд нийт 246 автомашины зогсоол шинээр байгуулсан нь нисэх буудлын дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах, зорчигч, үйлчлүүлэгчдийн ая тухтай байдлыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэв.
Японы хөнгөлөлттэй зээлээр “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийг хэрэгжүүлнэ. Зорчигчийн шинэ терминалын барилга байгууламж барих, агаарын хөлгийн явгалах зам, зогсоол, авто зогсоол, нэвтрэх зам, инженерийн дэд бүтцийг өргөтгөнө.
Ингэснээр нисэх буудлын хүчин чадлыг нэмэх, өсөн нэмэгдэж буй зорчигч болон ачаа тээврийн эрэлтийг хангах, үйлчилгээний хүртээмж, чанар, аюулгүй ажиллагааг сайжруулах ач холбогдолтой гэж ЭЗХЯ мэдээлэв.