Сэлэнгийн Сүхбаатарт цахилгаан автомашин цэнэглэх цэгтэй болжээ
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд цахилгаан автомашин цэнэглэх цэг ашиглалтад оруулжээ. Энэ нь цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй тээврийн хэрэгслийн дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн ажлын нэг хэсэг аж.

Засгийн газраас цахилгаан автомашины хэрэглээг дэмжих хүрээнд авто зам дагуу 150 км тутамд түргэн цэнэглэх цэг байгуулж, улсын хэмжээнд 500 цэгийн сүлжээ бий болгохоор зорьжээ. Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал, Баруунбүрэн сумдад цэнэглэх цэг байгуулах юм.
Цэнэглэх төхөөрөмжийн хүчин чадал болон автомашины батарейн багтаамжаас хамааран 15–30 минутын хугацаанд цэнэглэх боломжтой бөгөөд нэг удаагийн цэнэглэлтэд 20–30 мянган төгрөг зарцуулах юм. Ингэснээр иргэдийн тээврийн зардлыг бууруулах, цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Шинээр ашиглалтад орсон энэхүү цэнэглэх цэг "Алтан намар" цогцолборын зогсоолд байрлаж байна.
Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн ЗДТГ