Д.Трамп: хиймэл оюун ухааны аюулгүй байдалд хяналт тавих зөвлөл байгуулна
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, технологийн томоохон компаниуд "Anthropic", "Google", "Meta", "OpenAI", "Nvidia", "X" компанийн удирдлагуудтай хиймэл оюун ухааны салбарт нэгдсэн стандартыг сайн дураар мөрдөхөөр тохиролцож, гэрээнд гарын үсэг зурсан байна.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, технологийн томоохон компаниуд “Anthropic”, “Google”, “Meta”, “OpenAI”, “Nvidia”, “X” компанийн удирдлагуудтай хиймэл оюун ухааны салбарт нэгдсэн стандартыг сайн дураар мөрдөхөөр тохиролцож, гэрээнд гарын үсэг зурсан байна.
Д.Трамп хиймэл оюун ухааны хэрэгслүүдийн аюулгүй байдалд хяналт тавих 10 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл байгуулах боломжийг судалж байгаа, Цагаан ордны хиймэл оюун ухааны асуудлыг хамаарах шинэ албан тушаалтныг удахгүй томилно гэдгээ мэгдэгдээд, хиймэл оюун ухааныг албан ёсоор “супер оюун ухаан” хэмээн нэрлэжээ.
Энэхүү уулзалт хиймэл оюун ухаанаас учирж болзошгүй аюултай холбоотой олон нийтийн санаа зовнилыг нэмэгдүүлсэн хэд хэдэн үйл явдлын дараа болж байна.
Хиймэл оюун ухааны агентууд хяналтаас гарч, холбооны мэдээллийн сангуудыг хакердахыг оролдсон тохиолдлууд гараад байгаа юм.
“OpenAI”-ийн шинэ хиймэл оюуны агент дотоод туршилтын үеэр корпорациуд болон засгийн газарт захирагдахгүй байх тухай зааврыг өөртөө бие даан боловсруулсан байна.
Мөн хэдхэн хоногийн өмнө сургалтын үеэр “OpenAI”-ийн нэгэн загвар хяналтаас гарч, хамгаалалтын механизмуудыг тойрон гарсны дараа Австралийн Засгийн газрын цахим хуудсыг хакерджээ. Үүний дараа “OpenAI”, “Anthropic” компаниудын удирдлагуудыг Австралийн Сенатад дуудаж тайлбар авсан байна.
Цагаан ордонд болсон уг уулзалтаас хэдхэн хоногийн өмнө “OpenAI” компани аюулгүй байдлын үүднээс хиймэл оюуны шинэ загвар болох GPT-6.1-ийг гаргахгүй байхаар шийдвэрлэжээ.