Nissan Patrol-ийг Африкийн сафари автобус болгон хувиргажээ
АНУ-д болсон SEMA-2026 үзэсгэлэн дээр Nissan-ийн олон тооны шинэ бүтээгдэхүүнүүдийн дунд Африкийн сафарид зориулсан Armada Jungle Patrol Concept жийп машин буюу нээлттэй дээвэртэй автобус танилцуулагдлаа.

АНУ-д болсон SEMA-2026 үзэсгэлэн дээр Nissan-ийн олон тооны шинэ бүтээгдэхүүнүүдийн дунд Африкийн сафарид зориулсан Armada Jungle Patrol Concept жийп машин буюу нээлттэй дээвэртэй автобус танилцуулагдлаа.
Nissan Patrol-ийн их биеийг Armada Jungle Patrol Concept болгон хувиргахын тулд дээврийг нь тулгууруудын хамт тайрч, зөвхөн урд тулгуур болон салхины шилийг үлдээжээ.
Байхгүй болсон дээврийн оронд бүх талбайд нь хоолой хэлбэрийн хамгаалалтын хүрээ суурилуулсан бөгөөд энэ нь дээврээс 30 сантиметр өндөр тул эргэн тойрон бүх чиглэлд онилж буудахад тулгуурлахад тохиромжтой. Хоёр, гуравдугаар эгнээний суудалны оронд сафари автобусанд амархан угаагдах материалаар бүрсэн хос хавтгай сандал суурилуулжээ. Сандалнууд нь хажуу талдаа байрласан бөгөөд тус бүр гурван хамгаалалтын бүстэй.
Тус машиныг бедлоктой обудтай, 37 инчийн гадна диаметртэй Yokohama Geolandar X-MT G005 дугуйтай бартаат замын дугуйгаар тоногложээ. Явах эд ангийн түдгэлзүүлэлтийг өргөж, Ford F150 Raptor-ийн загвараар бэлтгэж, стандарт амортизатор болон пүршийг өндөр эрчим хүчний багтаамжтайгаар сольсон байна.
Нэмж дурдахад дугуйн нуман дээр өргөтгөлүүд, нэмэлт гэрэлтүүлгийн хэрэгслүүд болон бамперын хоолой хэлбэрийн хамгаалалт суурилуулсан байна.