Zeekr 8X BEV танилцуулагдлаа: 5,100 мм урттай, 912 морины хүчтэй цахилгаан SUV
Хятадын Үйлдвэрлэл, мэдээллийн технологийн яамнаас (MIIT) нийтэлсэн сүүлийн үеийн мэдээллээр Geely брендийн Zeekr 8X бүрэн цахилгаан SUV-ийн зураг болон үзүүлэлтүүд ил боллоо. Одоогоор худалдаалагдаж буй Zeekr 8X загварууд нь энэ оны 4-р сард нээлтээ хийсэн гибрид хувилбарууд юм.…

Хятадын Үйлдвэрлэл, мэдээллийн технологийн яамнаас (MIIT) нийтэлсэн сүүлийн үеийн мэдээллээр Geely брендийн Zeekr 8X бүрэн цахилгаан SUV-ийн зураг болон үзүүлэлтүүд ил боллоо. Одоогоор худалдаалагдаж буй Zeekr 8X загварууд нь энэ оны 4-р сард нээлтээ хийсэн гибрид хувилбарууд юм.
Хэмжээ ба дизайн
Zeekr 8X-ийн урт нь 5,100 мм, өргөн нь 2,000 мм, өндөр нь 1,780 мм бөгөөд тэнхлэг хоорондын зай нь 3,069 мм байна. Автомашины урд дугуйн мөрний өргөн 1,732 мм, хойд дугуйн мөрний өргөн 1,745 мм. Урд болон хойд талын илүү гарсан хэсэг (overhang) нь тус бүр 943 мм ба 1,088 мм бөгөөд уг SUV нь 20° довтлох өнцөг, 22° гарах өнцөгтэй.
Иж бүрдлээсээ хамааран өөрийн жин нь 2,760 кг-аас 2,915 кг-ын хооронд байх бөгөөд автомашины нийт зөвшөөрөгдөх жин нь 3,365 кг эсвэл 3,465 кг юм. Салон нь 5 ба 6 суудалтай гэсэн хоёр өөр зохион байгуулалтаар санал болгогдоно.
Хөдөлгүүр ба үзүүлэлт
Zeekr 8X нь хоёр цахилгаан мотор бүхий бүх дугуйн хөтлөгчтэй системтэй. Тодруулбал, 310 кВт (416 морины хүч) ба 370 кВт (496 морины хүч) чадалтай хоёр мотороор тоноглогдсон бөгөөд сум нийлээд 680 кВт (912 морины хүч) чадал гаргана. Хамгийн дээд хурд нь 260 км/ц. Загварын батерейг CATL-Geely Power Battery Co., Ltd. компаниас нийлүүлж буй гурвалсан лити-ион батерейгаар шийдсэн байна.
Явах анги болон тоноглол
Zeekr 8X нь Bosch компанийн IPB (Intelligent Power Brake) ухаалаг тоормосны систем болон ослын өгөгдөл бичигчээр (EDR) стандарт байдлаар тоноглогдсон.
Уг автомашинд 255/50R21, 275/45R21 эсвэл 275/40R22 хэмжээтэй дугуйнуудтай төрөл бүрийн обудны дизайн сонгох боломжийг санал болгож байна. Мөн урд нүүрний чимэглэл, цахилгаан гишгүүр, дээврийн ачаа, урд болон хойд талын сохор бүсийн LiDAR, олон өнцгийн камер бүхий жолоочид туслах дэвшилтэт систем зэрэг тоноглолуудаас сонгож болно. Автомашин нь 2,000 кг хүртэлх чиргүүл чирэх чадвартай.
Энгийн Zeekr 8X гибрид загварууд нь 55 кВт·ц болон 70 кВт·ц батерейтай худалдаалагддаг. Тиймээс түүний бүрэн цахилгаан (BEV) хувилбар нь 100 кВт·ц-аас дээш багтаамжтай батерейтай байх магадлалтай юм.