Өдрийн зар: 5.7 литрийн хөдөлгүүртэй Америкийн түргэн тусламжийн асан Chevrolet Van 700 мянган рублиэр зарагдаж байна
Бид анхаарал татсан сонирхолтой заруудыг цаг тухай бүрт нь онцлон хүргэж байгаа билээ. Өмнө нь бид зүүн талдаа хүрдтэй ховор Suzuki SC100 GX-ийн талаар өгүүлж байсан юм. Москва мужид 1987 онд үйлдвэрлэгдсэн улаан өнгийн бүрэн хэмжээний Chevrolet Van G30 фургоныг 700 мянган рубль …

Бид анхаарал татсан сонирхолтой заруудыг цаг тухай бүрт нь онцлон хүргэж байгаа билээ. Өмнө нь бид зүүн талдаа хүрдтэй ховор Suzuki SC100 GX-ийн талаар өгүүлж байсан юм.
Москва мужид 1987 онд үйлдвэрлэгдсэн улаан өнгийн бүрэн хэмжээний Chevrolet Van G30 фургоныг 700 мянган рубль (≈ 30.9 сая ₮)-ээр зарахаар байршуулжээ. Борлуулагчийн таамаглал болон дээврийн хийц нь энэхүү автомашиныг урьд нь түргэн тусламжийн машинаар ашиглаж байсныг илтгэнэ.
Энэ үеийн Chevrolet Van загварыг 1971 оноос 1996 он хүртэл үйлдвэрлэжээ. Үйлдвэрлэгдэх хугацаандаа уг автомашин Америкийн арилжааны болон фургон соёлын бэлэг тэмдэг болж чадсан юм. Загварын нэрэн дэх G30 индекс нь даацыг нэмэгдүүлэхийн тулд сайжруулсан явах анги болон тэнхлэгтэй хамгийн хүнд хувилбарыг илэрхийлдэг.
Зарагдаж буй автомашины капот доор 175 морины хүчин чадалтай, 5.7 литрийн багтаамжтай, сонгодог доод хуваарилах голтой бензин V8 хөдөлгүүрийг автомат хурдны хайрцагтай хослуулан суурилуулжээ.
Эзэмшигч нь уг автомашиныг «баялаг ургуулан бодох чадвартай, ур чадвартай хүмүүст зориулсан» төсөл хэмээн үнэнчээр тодорхойлсон бөгөөд үүгээр аяллын кемпер, үдэшлэгийн фургон хийх эсвэл доод дээвэртэй үйлдвэрийн анхны хэв маягаар нь сэргээн засварлах боломжтой (ийм автомашинуудыг Америкийн фургон сонирхогчид онцгойлон үнэлдэг) гэжээ.
Үүний зэрэгцээ автомашинд үйлчилгээ хийх, ядаж стартерийг нь солих шаардлагатай. Одоогоор тээврийн хэрэгслийн бүртгэлээс хасагдсан байна.